Зуны улиралд хүүхдүүдийг 06 цагаас хичээл, давтлагад хамруулах уу?

2021-02-24 1480 5

Ковид-19 цар тахлын үе дэх боловсролын салбарын нөхцөл байдал, теле болон цахим хичээл ямар үр дүнтэй байгаа талаар Нийслэлийн боловсролын газраас НЗДТГ-тай хамтарсан мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн: Нэгдүгээр ангид орсон хүүхдүүд энэ жил хоёрдугаар ангид ороод хичээлээ бараг бүтэн теле хэлбэрээр үзлээ. Танхимаар хичээллэж зүгширдэг 6-7 насныхны хувьд ямар хүндрэл байна, тэдний хоцрогдлыг хэрхэн хангахыг төлөвлөх болно. Алдсан хугацаа, хичээлээ хэрхэн нөхөх төлөвлөгөө гаргана.

Ерөнхий сайдын дэвшүүлсэн өглөөний цагийг зуны улиралд хэрхэн ашиглах талаар ярилцаж байна. Нийслэлийн бүх дүүргүүдэд өглөөний гудамжуудыг бий болгохоор ярилцаж байна. Зун нар эрт мандсан байхад, 06-09:00 хүртэлх цагуудыг хүүхэд, залуучууд яагаад ашиглаж чадахгүй байна вэ?

Өглөөний энэ цагуудыг сурагчдын боловсрол руу хандуулах асуудал яригдаж байна. Эцэг, эхчүүд маань зун эхэлж байна гэж санаа амарч болохгүй, асуудал бидний урд байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Ер нь  анги дэвшихэд ярих шалгалт авдаг үед хүүхдүүд  их л эрт босоод л цэцэрлэгт номоо барьж уншдаг байсан даа . Өнөөгийн хүүхдүүд өглөө болтол л бараг гар утас тоглох гээд шөнө унтахгүй бх юм . Иймд зуны эрт цагаар хичээлдээ цөөн цагаар ч болов давтлагаа оруулсан нь дээр шүү. 

  • Шийдвэр гаргаж чаддаг бишдээ. Эргэж буцсан. Ямар ч хөрсөн дээрээ буухгшй тэнгэрмйн амьтад юм уу хаашаа юм. МАН-ын болон ЗГ- ын шийдвэр 3 хоног… ха ха ха

Холбоотой мэдээ

Төв талбайн тайз нурах үеэр дөрвөн иргэн гэмтжээ

Өчигдрийн 19 цагийн орчимд болсон хүчтэй салхины улмаас Сүхбаатарын талбайд барьсан байсан тайзны тө

2025-07-03

Наадмын тасалбар 100-150 мянган төгрөгийн үнэтэй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Баяр наадмыг

2025-07-01

Энэ онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газрууд

2025 онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газруудын жагсаалтыг та

2025-07-01