“Чиний надад бэлэглэсэн 30 мянган хонь” дуу хит болж байна

2021-02-22 1096 0

Өнгөрөгч онд буюу БНХАУ-д коронавирусийн халдвар тархаж, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед Ерөнхийлөгч Х.Баттулга “30 мянган толгой хонь” бэлэглэсэн нь хэсэгтээ л шуугиан дэгдээсэн.

Монголчууд амласан ёсоороо 30 мянган толгой хонио ч хүлээлгэн өгсөн. Тэр үед Өвөрмонголын дуучин Мү Сы /Мөс/ үг аяыг нь бичин “Чиний надад бэлэглэсэн 30 мянган хонь” дууг амьдруулсан.

Хөх тэнгэрт цагаан үүлс
Зөөлөн хөвөн ирж байгаа
Хойноос урагшлах том цагаан үүлс
Тэр хилийг давдаг
Чиний надад бэлэглэсэн 30 мянган хониор
Бид хамтдаа зовлонг давна туулна
Сайн найз үнэхээр эгэл биш
Энэ нөхөрлөл мөнхийн
Хөх тэнгэрт цагаан үүлс
Зөөлөн хөвөн ирж байгаа
Хойноос урагшлах том цагаан үүлс
Тэр хилийг давна
Чиний надад бэлэглэсэн 30 мянган хонь
Чиний надад өгсөн халуун дулаан илч
Чиний миний зовлонг аргадах
Энэ андын хайр сэтгэлд хоногшино
Чиний надад бэлэглэсэн 30 мянган хониор
Бид хамтдаа зовлонг давна туулна
Сайн андын сэтгэл эгэл биш
Энэ нөхөрлөл мөнхийн гэх үгтэй уг дуу одоо ч эгшиглэсээр байгаа төдийгүй Өвөрмонголчуудын тухайд хамгийн дуртай бүтээл нь болоод байгаа аж. Бас зарим өвөрлөгч иргэн “Энэ дууг сонсохоор Монголоороо бахархдаг” хэмээн бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03