Улаанбаатарт ковидын халдварын идэвхтэй 134 бүс байгаагаас хамгийн өндөр идэвхтэй 36 голомт байна

2021-02-17 980 0

Улаанбаатар хотод коронавируст халдварын идэвхтэй 134 бүс байгаа бөгөөд үүнээс хамгийн өндөр идэвхтэй 36 голомт байна.

Нийслэлд гарсан халдварын идэвхтэй бүсийг дараах зургаас харах боломжтой.

  • Улаан өнгөөр тэмдэглэсэн цэгүүд халдвар гарсан хороо дүүрэг, 
  • Ногоон өнгөөр тэмдэглэсэн хэсгүүд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан газрууд

Сонгино хайрхан дүүрэгт өнгөрсөн гурав хоногийн хугацаанд нийтдээ 56611 өрхийг шинжилгээнд хамруулсан байна. Өнөөдөр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ Баянгол дүүрэгт үргэлжлэх бөгөөд тус дүүргийн 1-25 дугаар хорооны 40520 иргэнийг шинжилгээнд хамруулах юм. Үүнтэй холбоотойгоор 21 суурин цэг, 97 явуулын баг ажиллаж байна.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ энэ сарын 23-ны өдөр дуусна. Үүний дараа хөл хорио цуцлагдаж Монгол улсад даяар дархлаажуулалтын ажил эхлэх юм.

Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “”Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ энэ сарын 23-ны өдөр дуусна. Үүний дараа эдийн засгаа нээх бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх, 10 их наяд цогц төлөвлөгөөнд тусгагдсан шат дараатай ажлыг эхлүүлж, идэвхтэй амьдралын хэмнэл рүү орж эхэлнэ. Энэ бүхний суурь ажил нь өрх бүрээс шинжилгээ авч буй энэ арга хэмжээ юм” гэлээ.

Мөн зайлшгүй шаардлагаар орон нутаг руу явах, эмнэлгийн үйлчилгээ авах зэрэг гэнэтийн хүндэтгэх шалтгаантай иргэд дүүрэг бүрд нэг суурин цэгт шинжилгээ өгөх боломжтой.

Нараа

Mlife.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15