Ц.ГАНЗОРИГ: Иргэд дөрвөн төрлийн вакцинаас өөрсдийн сонголтоор хийлгэнэ

2021-02-16 1071 0

ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: Монгол Улс дөрвөн төрлийн вакциныг авахаар гэрээ хэлцэл хийсэн. Олон нийтийн зүгээс ОХУ-ын вакциныг авахгүй юм уу гэсэн асуултыг олноор ирүүлж байна.

Манай улс ОХУ-ын Спутник вакциныг авна. Гагцхүү ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн үед нь тухайн вакциныг шат дараатай татан авна. Одоогоор ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн Pfizer, Astrazeneca вакцинуудыг татан авахад бэлэн болоод байна.

Мөн БНХАУ-ын Синовак вакциныг авахаар гэрээ хэлцэл хийж байна. Дэлхий нийтэд үр дүнтэй нь батлагдаж буй вакцинуудыг шат дараатай нийлүүлж, иргэнд аль вакциныг сонгож хйилгэх сонголтыг нь үлдээнэ.

Зарим улс орны хувьд нэг вакцинаар дагнаж байгаа. Сингапур улсад гэхэд нэг вакциныг сонголтгүйгээр хийж байна. Манай улсын хувьд иргэддээ сонголтыг нь олгоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гавьяат багш С.Шаарийбуу: Би олон жил дотогшоо уйлсан, харин өнөөдөр гадагшаа уйллаа

Ерөнхий сайд Н.Учрал Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав, гавьяат багш С.Шаарийбууд  гу

2026-06-19

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хөрсөн дээр -5 хэмийг давж, цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 19-20-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв а

2026-06-19