Зүрхний болон гол судасны төрөлхийн гажгийн мэс заслыг 100 хувь ЭМД-ын сангаас санхүүжүүлнэ

2021-02-16 969 0

“Зүрхний болон гол судасны төрөлх гажгийн мэс засал“-ын эмчилгээг ЭМДСангаас бүрэн хариуцахаар болсон талаар тус газрын дарга Л.Бямбажаргал цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрээр “Зүрх мартахгүй төслийн хүрээнд олон хүүхдэд амьдрал хайрласанд талархал илэрхийлье. 2021-01-22-ны өдрийн ЭМДҮЗ-ийн хурлаар “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, журам шинэчлэн батлах тухай” тогтоолын төсөл танилцуулагдаж, дэмжигдэн, батлагдаж ХЗДХЯ-нд бүртгүүлэхээр хүргүүлсэн.

Энэ тогтоолд “Зүрхний болон гол судасны төрөлх гажгийн мэс засал“-ын эмчилгээг ЭМД-ын сангаас 100% хариуцахаар болсон” хэмээжээ.

Зүрхний болон гол судасны төрөлхийн гажгийн мэс заслыг техник, технологи, хүний нөөц, чадамжаар хангагдсан улсын болон хувийн эмнэлгүүдэд хийж төлбөрийг ЭМДСангаас 100 хувь хариуцахаар боллоо.

Урьдчилсан тооцооллоор энэ онд дахиад зүрхний төрөлхийн гажигтай 100 хүүхдэд мэс заслын эмчилгээ хийхэд 800 сая төгрөг шаардлагатай юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өрхийн эмнэлгүүд энэ амралтын өдрөөр ажиллана

Томуугийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон

2026-10-20

СОНИРХОЛТОЙ: Ихэр шар, цусан толботой өндөг аюултай юу?

Мэдэхгүй бүхэн хүний дайсан гэж нэг үг бий. Урьд нь өндөг шарж идэх үедээ цусан толботой эсвэл дав

2026-08-04

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24