Хөл хорионы хугацаанд 13 чиглэлд нийтийн тээвэр үйлчилнэ

2021-02-10 840 0

Хөл хорионы хугацаанд 13 чиглэлд нийтийн тээвэр үйлчилнэ. Ингэхдээ зөвшөөрөгдсөн салбарын иргэдэд үйлчлэх болохыг Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн. Дараах 13  чиглэлд нийтийн тээвэр үйлчилнэ:

  1. Орбит-Сүхбаатарын талбай-Улиастай
  2. Офицеруудын ордон-Саппоро
  3. Чингэлтэй-Баянгол 3Б-Нисэх
  4. Гэмтлийн эмнэлэг-100 айл-Шархад
  5. Баруун салаа-21-р хороолол-3-р эмнэлэг
  6. Зүүн салаа-Баянхошуу-МУБИС
  7. Бэлх-Дарь Эх-ХӨСҮТ
  8. Налайх-Офицеруудын ордон
  9. Зунжин-МУБИС
  10. Зайсан-1-р эмнэлэг-Зүүн 4 зам
  11. 5 шар-Ботаник
  12. 5 шар-Нарны зам-Ботаник
  13. Яармаг-Монос эмийн үйлдвэр-3-р эмнэлэг

Автобус өглөө 05:30-09:30, өдөр 13:30-15:30, орой 19-22:30 цагуудад явна. Албан хаагчдын ажлын үнэмлэхийг шалгаж үйлчилнэ. Дамжин өнгөрөх бүх зогсоолд зогсоно. Umoney цахим картаар төлбөрөө төлж зорчино.

Иргэдэд үйлчлэх зөвшөөрөгдсөн 14 байгууллага үйл ажиллагаагаа явуулна:

1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженерийн хангамж

2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх

3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /“УБТЗ” ХНН, “Чингис хаан”, ИНЕГ, түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК, ”Биокомбинат” ТӨҮГ, уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/

4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага

5. УИХ, төрийн захиргаа, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат, Сонгуулийн Ерөнхий хороо /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/

6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН

7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа

8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт

9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт

10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт

11. Банкны цахим болон автомат тооцооны машин

12. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж

13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага

14. Оршуулга

Бусад иргэдийн хөдөлгөөнийг хатуу хязгаарлах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19