Сар шинийн өдрүүдэд салхи шуургатай, хүйтэн байхыг анхааруулж байна

2021-02-09 788 0

2021 оны 2 дугаар сарын 08-наас 2 дугаар сарын 15-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Анхааруулга мэдээ: Ихэнх хугацаанд салхи шуургатай, хүйтэн байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 10-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд баруун аймгуудын ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь, зүүн аймгуудын ихэнх нутаг, 12-нд  говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 24 метр, 13,14-нд  Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: 8,9-нд ихэнх нутгаар хүйтний эрч нилээд сулавтар байх боловч 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг бэлтгэж байна

Боловсролын яамнаас хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэн, тэгш хамруулж,

2024-10-09

ЦЕГ: Банк болон улсын бүртгэлийн газрын алба хаагчид нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 7 хүнийг сэжигтнээр татсан

Нэр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоо

2024-10-03

Нойтон цас орж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй замуудад хөдөлгөөн хязгаарлаж болзошгүй

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр Булган, Сэлэнгийн зарим г

2024-10-03