“Эвлэрэл”-ийн секс үнэхээр эвлэрүүлж чаддаг уу?

2020-02-09 2289 0

“Секс бүхнийг анагаана. Ганцаардал, гуниглал, хөнгөн өвчлөл, стресс, толгойн өвчин, айдас, маргаан гээд бүгдийг нь. Хэрвээ зүгээр болохгүй байвал бүр их секс хий.” Энэ гурван өгүүлбэрийг сонсчихоод би лав зөндөө инээсэн. Харин “Хэрүүл бүр чинь эцэстээ халуухан сексээр өндөрлөөд байгаа бол та хоёрын харилцаа асуудалтай болжээ гэсэн үг” гэж уншаад бол инээсэнгүй. “Эвлэрэл”-ийн секс үнэхээр эвлэрүүлж чаддаг уу?

Секс асуудлыг түр хугацаанд л зогсооно

Өөрөөр хэлбэл дур тавьсныхаа дараах хэдхэн цагийн хугацаанд. Ямар ч гайхалтай секс асуудлыг бүрмөсөн мартуулж чадахгүй. Секс хэчнээн гайхалтай болж өнгөрсөн ч хамгийн энгийн хэрүүл ахин дахин сөхөгдсөөр л байдаг. Яагаад гэвэл та хоёр нөгөө л нэг энд тэнд оймсоо тайлаад шидчихдэг залуу, гэрийн ажилд стресстэж бухимддаг бүсгүй хоёр хэвээрээ л байна шүү дээ. Ярилцаагүй тохиолдолд асуудал байсаар л байна.

Сексийг эвлэрэл болгож ашиглаад байвал утгаа алдана

Хосын секст хайр ямар нэг хэмжээгээр заавал байх ёстой. Харин маргаанаа эцэс болгож, түүний уурыг гаргахын тулд ашиглаад байвал хайр биш харилцааны зэвсэг, шийдвэртэй үйл ажиллагаа болж хувирна. Зөвхөн хүүхэдтэй болохын тулд нэг нэгэндээ ойртдог гэр бүл ч бас үүнд хамаарагддаг.

“Эвлэрэл”-ийн секс хийсэн бол заавал ярилц


Та хоёр нэгэнт цагийг сайхан өнгөрөөсөн тул тэр одоо ярихад бэлэн болсон байгаа. Бас чи ч гэсэн. Орондоо зүгээр л хэвтээд цааш харан унтахын оронд яагаад маргалдах болсон шалтгаанаа ямар ч уургүйгээр, эвлэрэхийг хүсэж байгаа хүний өнцгөөс намуухан дуугаар яриад үзээрэй. Чи түүнтэй цаашдаа хамт байхыг хүсэж л байгаа бол заавал ярилцаж, эвлэрэх хэрэгтэй.

Асуудлыг шийдэх хамгийн зөв, шилдэг гарц бол ойлголцол


Насан туршдаа амьдарсан гэр бүл ч, нэлээдгүй жилийг хамтдаа үдээд салсан хос ч зөвхөн үүнийг л хэлдэг. Ойлголцол. Секс биеийн таашаал өгч, асуудлыг түр хугацаанд мартуулдаг ч гэлээ ор үндсээр нь хэзээ ч сугалж авч чадахгүй. Хайраа автомат машин шиг болгохгүйн тулд юу юунаас илүү ойлголцохыг л чухалчилж бай. Тэгвэл та хоёрын секс үргэлж шинэлэг, сонирхолтой, хөгжилтэй, сэтгэл татам, ахин дахин хүсмээр байх болно. Харин ойлголцол л байхгүй бол та хоёрт цаашид секс хийх ямар ч учир утга, шалтаг үлдэхгүй гэсэн үг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хүй долоо худагт болж буй наадамд 256 хүчит бөх зодоглож байна

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, "Их хурд-10" шигшмэл хурдан морьдын уралдаан, Монгол

2025-08-08

Самандын хүү цөөрмийг далай, довцогийг толгод болгох шидтэй

Цаанаасаа төрчихсөн хүн үнэхээр л ондоо байдаг юм билээ. Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын ж

2025-08-05

СОНЖОО: Та ямар хүн бэ? Сайхан сэтгэлтэй юу, шунал тачаал ихтэй юу

Та ямар хүн бэ. Юуны өмнө та эдгээр дүрсийг сайтар ажиглаад өөрт таалагдаж буй дүрсийнхээ дугаарыг т

2025-08-05