Л.Энх-Амгалан: Сурагчид авах ёстой мэдлэгийнхээ 70-80 хувийг авч чадахгүй байна

2021-02-05 1086 0

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан бүх эрсдлээ тооцож танхим болон цахимаар гэсэн хоёр сонголттой хичээл эхлүүлэх судалгааг хийж байгаа болохыг Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзах үеэрээ хэллээ.

Тэрээр “Сурагчид нэг хичээлийн жилд 165-180 хоног танхимаар хичээллэж байж мэдлэгээ авдаг. Гэтэл Ковид гарснаас хойш 80 хувьд нь танхимаар хичээллэж чадаагүй. Үндсэндээ авах ёстой мэдлэгийнхээ 70-80 хувийг авч чадахгүй байна гэсэн үг. Ийм эрсдэл үүссэн учраас цахим, танхимын сонголттой судалгааг хийж байгаа юм.

Ер нь яамны зүгээс танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нд эхлүүлэх хүсэл байгаа хэдий ч энэ асуудалд хоёр хувилбарыг тооцож байна. Боломжтой бол танхимаар, эцэг эхчүүд хүсвэл теле, цахимаар сурах сонголтыг нь өгнө.

Боловсролын салбарын эрх ашиг, улс орны эрх ашгийн үүднээс мэргэжлийн яам бодлогоо гаргана. Сошиалаар биш, сэтгэлийн хөөрлөөр биш бүх зүйл судалгаа, тооцоо, гарч болзошгүй эрсдлийн төсөөллөө тооцоолсон ийм л шийдвэр байгаа.

Урьдчилсан тооцоогоор 174,000 сурагч сургалтын хоцрогдолд орж эхэлж байна. Энэ бол нийт суралцагчийн 10 хувь гэдэг бол аюултай тоо. Ирээдүйд ажилгүй, мэдлэггүй бүхэл бүтэн харанхуй үе гарч ирэх эрсдэл байна” гэлээ.

Гуравдугаар сарын 1-ээс танхимын сургалтыг эхлүүлэх шаардлагатай бөгөөд судалж байгаа аж. Мөн энэ талаар Хотын даргатай уулзаж ярилцана гэсэн юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15