УОК хөл хорио тогтоох эсэх асуудлаар хуралдаан зарлалаа

2021-02-02 679 0

УОК өнөөдөр /2021.02.02/ 18:00 цагт хуралдахаар болжээ. Харин яг одоо НОК хуралдаж, Цагаан сарын баярын үеэр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд болон хөл хориог хэдий хэр хугацаанд тогтоох зэрэг цаг үеийн асуудлуудыг  хэлэлцэж байна. Улмаар хуралдаанаас гарсан саналуудаа УОК-т танилцуулах аж.

Өчигдөр Ерөнхий сайд, Шадар сайд ЭМЯ-нд ажиллах үеэр “Энэ долоо хоногийн Бямба гарагаас буюу хоёрдугаар сарын 6-21-нийг дуустал 16 хоногийн хөл хорио тогтоох хэрэгтэй. Хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 3000 болж, ачааллаа дийлэхгүйд хүрнэ. Тэр үед хүнд өвчтөнийг эмчлэх, хөнгөнийг гэрт нь хязгаарлах гэхчилэн олон улсын жишигт орно. Тэгвэл нийт өвчлөгчдийн хоёр хувь нь амиа алдах тооцоолол бий. Хэрэв хөл хориог 14 хоногоор тогтоовол эмнэлгийн ачааллыг 1000 орчимд барина. Нас баралтын түвшин бага байлгаж чадна. Хөл хориог тогтоовол маш чанартай, зохион байгуулалттай хийх ёстой” гэсэн саналыг МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих хэлсэн. Түүнчлэн ЭМЯ-аас хөл хорио  тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Монгол Улсад шинээр халдварын тоо 18-аар бүртгэгдсэн. 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойш  хөл хорионы дэглэмийг бууруулснаар 15 голомт шинээр илэрсэн. Долоо хоног тутамд 500 болон түүнээс дээш ойрын хавьтал тогтоогдож байгаа талаар мэдээлсэн. Өмнө нь  хавьтлын тоо дунджаар 250 орчим байдаг байсан бол одоо хоёр дахин нэмэгдсэн нь хүн амын хөдөлгөөн эрс ихэссэнтэй холбоотой гэж үзэж байна.

Эх сурвалж: news.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Имарт ‘‘Инновац, Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүчний үр ашиг’’ сэдэвт олон улсын үзэсгэлэнд оролцлоо

Имарт хайпермаркет нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд 2023

2024-05-17

7 хоногийн хугацаанд 28 сая төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, ү

2024-05-16

Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаалыг зохион байгуулна

Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Гандантэгчэнлин хийд болон буддын шашны

2024-05-16