Д.Сумъяабазар: 03 сарын 01-ээс танхимын сургалтыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна

2021-02-01 732 0

УОК-ын Шуурхай штаб өнөөдөр цахимаар хуралдав. Хуралдаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар оролцлоо. Энэ үеэр Засаг дарга цар тахлын нөхцөл байдал нь эдийн засгийн болон нийгмийн бусад салбарт хүндрэл учруулж, улмаар нийгэмд ялгавартай, тэнцвэргүй байдал үүсгэж байгаа асуудлыг хөндөв.

Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, төрийн зарим үйлчилгээг цахимаар шийдвэрлэж байгаа ч цахим хэрэглээнд бүрэн шилжих боломжгүй иргэд, оюутан сурагчид хоцрогдож байгаа юм. Иймд нийслэлийн зүгээс БШУЯ-тай хамтран гуравдугаар сарын 1-ээс танхимын сургалтыг эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байгааг тэрбээр хэлсэн юм.

Түүнээс гадна нийслэлд хөл хорио хэвээр үргэлжилсээр байвал дөрөвдүгээр сарын 1 гэхэд 500 мянган ажлын байр эрсдэлд орох тооцоог салбарын эрдэмтэн, судлаачидтай хамтран гаргасан.

Тиймээс хот эрсдэлийн зэргийг тооцож үзээд хөл хориог үе шаттай бууруулан, аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа. Мөн Улаанбаатар хотод тусгаарлах байруудыг яаралтай шинээр нэмж байгуулахаар ажиллаж байна.Эцэст нь Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар коронавируст халдварын тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоох үед нийслэл хотод нэгдсэн дата бааз байдаггүйгээс нийслэлийн аль хэсэгт хэр түвшний хөл хорио тогтоож, ямар арга хэмжээ авах талаар төлөвлөгөө боловсруулахад мэдээлэл хангалтгүй байсныг хэллээ. Тиймээс Нийслэлийн Инноваци технологийн газар бусад албатай хамтран нийслэлийн хэмжээнд мэдээллийн цогц дата бааз үүсгэн ажиллаж буйг танилцуулав.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж. Иргэд IV улирл

2026-01-27

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15