Наркологийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүнээс коронавирус илэрчээ

2021-01-27 956 0

Наркологийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүнээс коронавирус илэрчээ. ЭМЯ-ы ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наркологийн төвд эмчлэгдэж байсан нэг хүн өчигдөр эмнэлгээс гараад хөдөө явах гэж шинжилгээ хийлгэхэд коронавирус илэрсэн.

Тухайн иргэн Наркологийн төв эмнэлэгт хэвтэхдээ PCR шинжилгээ хийлгэсэн хэдий ч эмнэлгээс гараад коронавирусийн шинжилгээ өгөхөд халдвар илэрсэн байна.

Үүнтэй холбоотойгоор тус төвд тандалт, шинжилгээний ажлыг зохион байгуулсан.

Одоогийн байдлаар ойрын хавьтал болсон 17 хүн, түүний гэр бүл болон эмч ажилчид, энэ сарын 22-оос хойш тус эмнэлгээс гарсан хүмүүс гээд нийт 70 хүнээс шинжилгээ аваад байна.

Наркологийн төвд түр хугацаагаар хөл хорио тогтоож, тандалт судалгаа явуулж байгаа” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Чинбүрэн: ДОХ-ын халдвартай 12 иргэнийг хяналтаас алдсан нь үнэн

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн томуу, томуу төст өвчин болон холбогдох бусад асуудлаар мэдээлэл өгл

2025-12-25

Улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын халдвараар өвчилсөн тохиолдол 423-т хүрчээ

Өнөөдөр ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг “Асуудлыг шийдье, хариу арга хэмжээг сайжруулъя

2025-12-01

Нийслэлийн ӨЭМТ-үүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт өнгөрсөн долоо хоног буюу арваннэгдүгээр сарын

2025-11-24