21 зах худалдааны төвөөр үйлчлүүлсэн 10 мянган хүний 6000 орчим нь QR кодыг уншуулжээ

2021-01-26 1311 0

НМХГ-аас Чингэлтэй болон Сонгинохайрхан дүүрэгт байрлах 21 зах, худалдааны төвийн QR код ашиглалтын байдалд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Сонгинохайрхан дүүрэгт байрлах 8 газраар 1654 иргэн QR код уншуулан, 1360 иргэн бүртгүүлж, нийт 3024 иргэн үйлчлүүлсэн бол Чингэлтэй дүүргийн 13 зах, худалдааны төвөөр 4181 иргэн QR-аар, 2883 иргэн бүртгүүлж, нийт 7064 иргэн үйлчлүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл 21 зах худалдааны төвөөр нийт 10088 иргэн үйлчлүүлсний 5835 нь QR кодыг ашигласан гэсэн үг.

Хяналт шалгалтын явцад зах худалдааны төвүүдийн орох, гарах гарцанд тэмдэглэгээ хийх, 0.06%-ийн жавелины уусмалаар хатуу гадаргууд 2 цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ ариутгал халдваргүйтгэл хийх, хүн хооронд 1.5-2 метрийн зай барих тэмдэглэгээ нааж, бүртгэл хөтлөх, үйлчлүүлж буй иргэдийг QR кодыг уншуулж халууныг хэмжин бүртгэл хөтөлж байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Нийт 142 зөрчил илрүүлэн, хяналт шалгалтын явцад 75 зөрчлийг газар дээр арилгуулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10