Нийслэлээс орон нутагтаа очсон иргэд дэглэм зөрчин, албадан тусгаарлагджээ

2021-01-25 966 0

Улаанбаатар хотоос нутагтаа очсон ч гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдийг тусгаарлах байранд албадан тусгаарлажээ.

Улсын Онцгой комиссын зөвшөөрснөөр аймгийн Онцгой комисс Улаанбаатар хотоос нийт 160 иргэнээ 4 автобусаар /2021.01.24/ Чойбалсан хотод авчрах ажлыг зохион байгуулсан байна. Өндөр эрсдэлтэй бүс буюу Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу гэрт нь 7-14 хоногийн хугацаатайгаар тусгаарлан ажиглах аж.

Гэтэл Хэрлэн сумын 2 дугаар багийн хоёр иргэн гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчиж зөрчил гаргажээ. Хяналт тавьж буй ажлын хэсэг мэдэгдсэнээр аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тэднийг тусгаарлах байранд албадан тусгаарлаж байна. Албадан тусгаарлалтад байх хугацааны зардлыг эдгээр иргэд өөрсдөө гаргах бөгөөд Монгол Улсын гамшгийн тухай хууль, зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцуулахаар болоод байна.

Иймд Нийслэлээс татан авалтаар орон нутагтаа ирсэн иргэд болон гэр бүлийн гишүүд 7-14 хоногийн хугацаанд гэрээсээ гарахгүй, гэртээ зочин урихгүй байх мөн өөрийгөө ажиглан, 7 дахь хоногтоо давтан шинжилгээндээ заавал хамрагдахыг АНХААРУУЛЖ байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07