Н.Номтойбаярт оноосон 5.5 жилийн хорих ялыг нэг жил болгон буурууллаа

2021-01-22 610 0

УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд  асан Н.Номтойбаярт сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр 5.5 жилийн хорих ял оноосон юм.

Тодруулбал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Шижиржаргал, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Баттөгс, гишүүд М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Д.Ган-Эрдэнэ, Н.Алтансувд, Н.Ууганбаяр нартай бүлэглэн, улс төрд нөлөө бүхий бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 27 төслийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/133 дугаартай тушаалаар, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/172 дугаартай тушаалаар 2 төслийг буюу нийт 29 төслийг тус тус баталж, санхүүжилтийг шийдвэрлэн бусдад давуу байдал бий болгосон хэргийг удирдаж зохион байгуулагчаар хамтран оролцож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан  5 жил 5 сарын хугацаагаар хорих ял оноосон.

Мөн давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаяр нарын таван хүнийг гэм буруутай гэж үзсэн юм.

Тэгвэл УДШ-ээс 5.5 жилийн хорих ялыг нэг жил болгон бууруулж, нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жилээр хассан шийдвэрийг гаргалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сэлбэ хотыг орон сууцжуулах төслийн нэг, хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувьтай үргэлжилж байна

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 2

2025-10-14

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв галлагааны улирал эхэлснээс хойш 15525 дуудлага хүлээн авчээ

Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаар

2025-10-13

Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг

2025-10-10