Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжиж, МАН-ын Бага хурлын гишүүд тогтоол гаргалаа

2021-01-22 972 0

МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжжээ.

Монгол улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурал дээр баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэл, зарчмаа танилцуулж байна.

Тэрээр “Нийгэм дэх шударга ёсны засаглалыг бий болгох тэмцлийг үргэлжлүүлэх, тэгш бус байдлыг багасгах, дундаж давхаргыг дэмжих, цар тахлын дараах улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг Алсын хараа 2050 хөгжлийн бодлого, үндэсний нэгдмэл байдал, үнэт зүйл дээр тулгуурлан явуулна” гэлээ.

МАН-ын Бага хурлын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг дэмжиж тогтоол гаргалаа.

Эх сурвалжийн хэлснээр Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнэтэй өрсөлдөх нэр дэвшигч байгаагүй аж. У.Хүрэлсүхийн Засгийн газрын бодлогыг хэвээр нь үргэлжлүүлэх учир түүнд итгэл үзүүлсэн гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10