Л.Цэдэвсүрэн: Танхимаар хичээл оруулах эсэхийг УОК-ын хуралдааны дараа мэдээлнэ

2021-01-13 1114 0

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн боловсролын салбартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр “2021 оны 2-р сарын 1-нд хичээл танхимаар орох эсэхийг 4-5 хувилбараар судалж байна. Эцэг эх, сурагчид, багш нарын саналыг ч харгалзан судалж байна. Судалгаа энэ баасан гарагт эцэслэгдэнэ. 2-р сарын 12-нд Цагаан сарын баяр тохионо. Нийтээр тэмдэглэхгүй хэмээн Засгийн газар хязгаарласан ч айл өрхүүд хийнэ. Энэ үед УОК-оос бэлэн байдал зарлан, арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Тиймээс дараагийн УОК, Засгийн газрын хуралдаанд энэхүү асуудлаа танилцуулсны дараа олон нийтэд мэдээлэл өгнө” гэлээ. 

Мөн үргэлжлүүлэн сурагчдын өвлийн амралтаар теле хичээлийг хүргэж байгаа талаар тайлбар өгөв.

Сурагчдыг амарч байхад цахим болон теле хичээл тавиад, үзүүлээд байна гэсэн шүүмжлэл эцэг эхээс ирж байна. Энэ бол сайн дурын үндсэн дээр хийх зүйл. Хүүхдийг амарч байх үед нь хичээлийг нь бататгах, мартуулахгүй байхад зориулж байна.

Нөгөө талаас ч мөн хүүхдээ амарч байхад нь хичээлийг нь нөхөж хийлгэе гэх хүсэлтүүд ч ирж байна. Хүүхдүүд econtent.edu.mn сайтад байрших хичээлүүдээс дата зарцуулахгүйгээр контентоо үзэж болно. Тиймээс энэ нь сурагчдад амралтынх нь хугацаанд хүчээр тулгахгүй, багшид шалгуулахгүй, үнэлгээ өгөхгүй зөвхөн сайн дураараа хийж болох санал болгож буй хичээлүүд юм” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02