А витамины дутагдал нь бүрэнхийд харах чадвар алдагдах “тахиан сохор” өвчин тусахад хүргэх аюултай

2021-01-10 3311 0

Хүний биеийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай бичил элементүүдийг агуулсан биологийн нарийн нийлмэл бүтцийг витамин буюу аминдэм гэдэг. Одоогоор дэлхий дээр 40 гаруй төрлийн амин дэм мэдэгдээд байна.

Хүмүүс бид ямар нэгэн витамины дутагдалд орсноор эмгэг байдалд хүрч болох бөгөөд үүний хамгийн тод жишээ нь Д витамины дутлаас үүдэлтэй рахит юм. Гэхдээ аль нэг аминдэмийг хэтрүүлэн хэрэглэснээс хордсон тохиолдол ч сүүлийн үед ихсэж байгаа билээ. Витамины дутагдалд орох эсвэл хордлогод өртөхөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгтэй амин дэмээ тогтмол авч байх явдал юм.

Иймээс энэ удаа ямар витамин ямар хүнсэнд агуулагддаг, дутах болон илүүдэх үед ямар шинж илэрдэг талаар мэдээлэл хүргэе.

А витамин


-Тосонд уусдаг энэ витамин нь хүний нүдний хараанд сайн. Бүдэг харанхуй үед юмсыг таньж ялгах ажиллагаанд маш чухал үүрэгтэй. Хэрвээ дутагдвал тахиан сохор хэмээх өвчин тусах бөгөөд энэ нь бүрэнхий, харанхуйд харах чадвар алдагдах эмгэг юм. Мөн арьс, үс, салслаг эдийг эрүүл сайхан байлгадаг. Дархлалын тогтолцоог сайжруулж, ясны хөгжилт, шүд, хамар, ам, хоолой, уушиг, ходоод, нарийн гэдэс, шээсний замд сайн байдаг. А витаминыг хамгийн ихээр агуулдаг хүнс бол лууван, тоор, бууцай, цэцэгт байцаа, цөцгийн тос, сүү, өндөг, загасны тос, амьтны элэг мөн улаан, улбар шар өнгийн жимс, хүнсний ногоо.

В-н төрлийн витамин


-B нь хэд хэдэн төрөлтэй: B1, B2, B6, B12, биотин, фолик хүчил, ниацин ба пантотеник хүчил гэх мэт. Иймээс аль төрлийн В витамин дутсанаас шалтгаалан өөр өөр өвчин үүсгэдэг ба мэдрэлийн тогтолцооны өөрчлөлтөд хүргэх нь элбэг байдаг. Мөн В витамин нь хүний биеийн бодисын солилцоонд маш чухал үүрэгтэй. Нэгэн төрөл нь болох В12 витамин нь цусны улаан эсийн үүсэл хөгжилтөнд оролцдог тул хэрвээ дутагдвал цус багадалт үүсдэг байна. Хүний бие В-н төрлийн витаминаар дутагдах нь ховор байдаг. Учир нь бидний өдөр тутам хэрэглэдэг хүнсэнд В-н төрлийн витамин хангалттай хэмжээгээр агуулагддаг. Үүнд мах, өндөг, сүү, бүх төрлийн үр, тариа, будаа, шош, цитрусын төрлийн жимс, далайн гаралтай бүтээгдэхүүн ордог. Ихэвчлэн цэвэр цагаан хоолтон болон өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст дутагдал нь тохиолддог.

Витамин С


-Мөн өөрөөр аскорбины хүчил гэдэг. Энэ нь исэлдүүлэгчийн эсрэг үйлчилгээтэй усанд уусдаг витамин юм. Витамин C коллагеныг бүтээхэд чухал үүрэгтэй. Коллаген бол яс, мөгөөрс, яс мөгөөрсийг холбогч, булчин болон ясыг холбогч, булчин, шүд, цусны судас зэргийг эрүүл байлгадаг нэг төрлийн уураг юм. Витамин С нь буйл, булчин зэргийг эрүүл, өнгөлөг, сайхан хэлбэртэй байлгадаг. Мөн янз бүрийн шархны эдгэрэлтийг хурдасгах үйлчилгээтэй. С витамин нь цитрус жимсэнд хамгийн их агуулагддаг байна. Мөн аарц, чацаргана, аньс, нэрс гэх мэт таны хэлэнд исгэлэн амтыг мэдрүүлдэг тэдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг байна.

Витамин Д

-Тосонд уусдаг витамин Д нь сульдааг арилгаж, фосфор, кальцийн солилцоог сайжруулна. Витамин Д нь яс болон цусны хооронд явагдах кальцийн хөдөлгөөний эргэлтийг зохицуулдаг. Шүд, яс бэхжих, кальцийг биед шингээх явцыг дэмждэг. Хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Агуулагддаг хоол хүнс нь загасны тос, далайн гаралтай бүтээгдэхүүн, өндөг сүү. Бага үдийн наранд биеэ шарвал хүний бие нь Д витаминыг шингээж авдаг байна. Витамин Д дутагдвал яс сийрэгжиж, сульдана. Гэхдээ витамин Д-г хэтрүүлэх нь бас хортой. Хоолны дуршил багасгаж, жин алдуулах, дотор эвгүйтүүлэх, толгой өвтгөх сөрөг нөлөө үзүүлнэ.

Витамин E

-Витамин Е нь исэлдлийн эсрэг үйлчилгээтэй. Өөрөөр бид антиоксидант гэж нэрлэдэг. Биеийн эд эсийг исэлдэхээс хамгаална. Мөн бэлгийн үйл ажиллагааг дэмждэг амин дэм бол Е амин дэм юм. Цусны улаан эсийг бүрдүүлж, уушгийг агаарын бохирдлоос хамгаалдаг талаар сүүлийн үеийн судалгаа гарсан байна. Агуулагддаг хоол хүнс нь бүх төрлийн үр тариа, амуу тариа, буудайн үр, талх, самар, навчит ногоо, өндөгний шар, сардин загас.

М.Цэнгэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19