Ц.Хүсэлбаатарын “цэцэн бэр”

2021-01-10 2956 0

Сайн хань, сайн хадамтай учирна гэдэг бүсгүй хүний хувьд хөгшчүүдийн хэлдгээр “амны хишиг”-тэйнх. Сайн бэр, хүргэнтэй болно гэдэг ч үүнтэй агаар нэгэн билээ.

Монголын урлагт удам залган зүтгэж яваа гэр бүлийн нэг бол гавьяат жүжигчин Ё.Цогоос эхлэлтэй найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин Ц.Өлзийхүү нар. Ц.Хүсэлбаатар, С.Өлзийхүү нар хоёр хүүхэдтэй бөгөөд том нь мисс, жүжигчин Х.Баярмаа. “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан, “Аюултай харилцаа” зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглон авьяас билгээ харуулсан түүнийг Монголчууд андахгүй.

Харин тэдний ганц хүүг Х.Санжаа гэдэг. Х.Санжаа Б.Гангаамаа гэх даруухан бүсгүйтэй ханилж, ээж аавыгаа өвөө эмээ болгоод байгаа. Алдартнууд маань бэрдээ тун сэтгэл хангалуун байдаг бололтой, төрсөн өдрөөр нь Ц.Хүсэлбаатар “Миний охин үзэсгэлэнтэй, ухаантай, хүлээцтэй, зөөлөн ааштай мөртлөө ажилсаг юунд ч бууж өгдөггүй нямбай, шаргуу, зоримог гээд тэр бүр хүнд заяахгүй сайн сайхан бүхэн заяасан тийм л хөөрхөн охин минь билээ. Хайртай охиндоо, хүүгийнхээ насан туршийн ханьд төрсөн өдрийн мэнд хүргэе. Амьдралын урт харгуйд тосож байгаа бүхэн охиныг минь хайрлаж зөөлөн сайхан бүхнээ өмнө тань дэвсэж байх болтугай” хэмээн сэтгэлийн үгээ илгээжээ.

Үлгэрт гардагчлан Б.Гангаамаа бүсгүй хадмуудынхаа хувьд сайхан бүхэн цогцолсон “Цэцэн бэр” аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Ла Си До”-ийн бэлэглэсэн сонгодог үдэш

Монгол Улсын Консерваторын багш Б.Энх-Амгалангийн үүсгэн байгуулсан “Ла Си До” сургалтын төвийн сура

2025-04-14

Дурсамж бүтээх “ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД-2025” эхлэхэд хоёрхон хоног үлдлээ

Хамгийн тод, гэгээлэг дурсамж болон үлдэх “Дэлхийн Цирк Монголд” тоглолт эхлэхэд ердөө хоёрхон хоног

2025-04-10

Ж.Энхжаргалан: Наадмаас өмнө бөхчүүдээр зүлгийг тестлүүлнэ, хиймэл бороо оруулж туршиж үзнэ

Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд болон бөхчүүдийн төлөөлөл “Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК”

2025-03-24