71 дэх Их аварга Ёкозүна Какүрюү зодог тайлах уу?

2021-01-10 1134 0

Энэ сарын башё Монгол үзэгчдийн тухайд давс султай хоол мэт байх нь. Ёкозүна Хакүхо коронавирусийн халдвар авсан байгаа учир ийнхүү гурван башё дараалан, ёкозүнагүй тэмцээн болох гэж байна. Гэтэл сумо бөхийн 71 дэх Их аварга Какүрюү гэмтлийн улмаас оролцохгүй болоод байна.

Тэрээр өнгөрсөн 11 дүгээр сарын тэмцээний дараа Ёкозүнагийн зөвлөлөөс олон тэмцээнд оролцохгүй байна гэсэн сануулга хүртсэн ч нурууны гэмтэл нь бүрэн эдгээгүй байгаа тул зодоглохгүй байхаар шийджээ. Дутуу эдгэсэн гэмтэлтэй, бэлтгэл хангалтгүй оролцоод 50 хувийн амжилт үзүүлэхгүй бол зодог тайлахаас өөр аргагүйд хүрэх тул энэ удаад өнжиж, Хаврын тэмцээнд оролцох шийдвэр гаргасан байна.

Какүрюүгийн багш Мичинокү ояката “Энэ сарын 7-ны орой Какүрюү утсаар ярьж, барилдах боломжгүй болсноо мэдэгдсэн. Бэлтгэл дутуу байгаа гэж би бодож байна. Залуу бөхчүүдтэй бэлтгэл хийсэн ч барилдааны бэлтгэл хийх хэмжээнд хүрч чадсангүй. Бэлтгэл дээр барилдаж чадахгүй байхад тэмцээнд оролцоход хэцүү. Хаврын тэмцээнд амжилтгүй барилдвал зодог тайлах болно гэдгээ Какүрюү өөрөө ч сайн ойлгож байгаа. Гуравдугаар сарын тэмцээнд бэлтгэхийн тулд юуны өмнө гэмтлээ бүрэн эмчлэх” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.

Тэрээр өнгөрөгч оны 4-р сард гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08