Энэ амралтын өдрүүдэд PCR-ийн шинжилгээ авах цэгүүд ажиллахгүй!

2021-01-09 1092 0

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 08-10-ны хооронд тус хороодын 20 мянга гаруй иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд дүүргийн тодорхой байршилд хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, явуулын 46 баг халдвар илрүүлэх, тандах шинжилгээг хийж байгаа бөгөөд эрүүл мэнд байгууллагын 230 эмч ажилтан, цагдаа болон онцгой байдлын 300 гаруй албан хаагч дайчлагдан ажиллаж байна.

Түүнчлэн коронавируст халдварыг илрүүлэх, тархалтыг таслан зогсоох зорилгоор төвийн зургаан дүүрэгт ажиллаж буй шинжилгээний цэгүүдийг энэ бямба, ням гарагт Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд нэмэлтээр ажиллуулахаар боллоо.

Ингэснээр дээрх хороодод халдвар илрүүлэх, тандах шинжилгээнд явуулын 58 багийн 360 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллах юм.

Тиймээс бямба, ням гарагт нийслэлийн хэмжээнд PCR-ийн шинжилгээ авах цэгүүд ажиллахгүй болохыг иргэд, олон нийтэд мэдэгдэж байна.

Ирэх даваа гараг буюу 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн шинжилгээний цэгүүд тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллах болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“1000 төгрөг төлөөд тухайн өдрөө дөрвөн удаа зорчдог зохицуулалт хэвээрээ”

Энэ сарын 02-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн автобусанд байршуулсан хоёр төхөөрөмжийг нэгтгэн нэг

2026-05-04

ҮСХ: Улсын хэмжээнд гурван ихэр 315, дөрвөн ихэр 24 байна

Үндэсний статистикийн хорооноос 2025 оны байдлаар улсын хэмжээнд  18 хүртэлх насны нийт 18,249 ихэр

2026-05-01

Prius, Aqua зэрэг авто машинууд “Ногоон дугаар”-т хамрагдахгүй

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй авто машины хэр

2026-05-01