З.Алтайгийн охин А.Энхзулыг “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар томилжээ

2021-01-08 3189 0

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.11-д “Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана” хэмээн заасан.

Энэ дагуу чөлөөт бүсүүд, тэр дундаа “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр ажлаа эхлүүлж, бүсийн шинэхэн захирагчаар бүсгүй хүнийг сонгожээ. МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга А.Энхзул “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар томилогдсон байна.

А.Энхзул нь УИХ-ын гишүүн асан З.Алтайгийн ганц охин. Тэрээр “25 дугаар суваг” телевизийг анх байгуулагдсан үеэс эхлээд хөгжмийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан билээ. Улмаар гадаад харилцааны ажилтан, дэд захирлын алба хүртэл хашиж байгаад МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга болсон. Харин өдгөө 25 жил хүлээгдэж буй “Замын-Үүд” чөлөөт бүсийг захирах нь ээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15