Сувилагчаар суралцаж буй 3600 оюутны төлбөрийг ЭЕШ-ын оноо харгалзахгүйгээр төр хариуцна

2021-01-08 2932 1

Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль цэцэрлэгийн хамрагдалт болон үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнтэй холбогдуулан УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар өнөөдрийн УИХ-ын чуулганд мэдээлэл өглөө.

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн энэ жил ЭЕШ-ын оноо харгалзахгүйгээр сувилагчаар суралцахаар элссэн оюутнуудын төлбөрийг төр хариуцахаар санал боловсруулснаа мэдээллээ.

Тэрээр “Боловсролын зээлийн сангаас хоёр төрлийн төлбөр олгодог. Нэгдүгээрт, зарим оюутны сургалтын төлбөрийг төр хариуцдаг. Хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн өнчин болон багш, сувилагчаар суралцаж байгаа оюутнуудын ЭЕШ-ын оноог харгалзан төлбөрийг төр хариуцдаг.

Сувилагч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад 5.9 тэрбум төгрөг батлагдсан. ЭЕШ-д 501 онооноос дээш оноо авсан оюутнуудад олгох ёстой боловч 2020-2021 онд сувилагч мэргэжлээр элссэн 3600 оюутныг ЭЕШ-ын оноо харгалзахгүйгээр сургалтын төлбөрөөс чөлөөлөхөөр санал боловсруулаад байна. Засгийн газарт асуудлаа оруулахад бэлэн байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Сувилагчийн 1-4 курсийн бүх оюутны төлбөрийг төрөөс даана гэж хэлээгүй билүү бүгд л адилхан сувилагч болох гэж бна шүү дээ

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10