С.Эрдэнэ: Би АН-ын дарга хэвээр байгаа учраас үүрэг хариуцлагаа хүлээгээд ажлаа үргэлжлүүлж байна

2020-12-28 578 0

АН-ын дарга асан С.Эрдэнэ үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. 

Тэрээр “Олон түмэнд буруу ойлголт төрүүлсэн янз янзын мэдээлэл явж байгаа учраас нэгдсэн зөв мэдээлэл өгөхөөр өнөөдрийн хурлыг хийж байна.  Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу шинэ дарга сонгогдох хүртэл хугацаанд таван дэд даргын нэгэнд түр эрх шилжүүлэн ажиллаж байсан.

Өнгөрсөн зургаан сарын хугацаанд удаа дараа шаардлага сануулга, анхааруулга өгч ажиллаж байсан ч түр үүрэг хүлээсэн хүн маань дүрмийн бус алхмуудыг удаа дараа хийсэн. 

Ингээд хамгийн сүүлд АН-ын Их хурлыг дүрмийн бус байдлаар, эрх бүхий биш этгээд зарлаж хүчин төгөлдөр бус Их хурлыг хийсэн. Үүнийг эсэргүүцэн АН-ын тамгын буцааж авах шаардлагыг тавьсан. Гэвч энэ шаардлагыг биелүүлээгүй учир эрх бүхий төрийн байгууллагад хандсан. Ингээд хууль дүрмийн дагуу асуудлыг тавьсан. Улсын бүртгэлтийн ерөнхий газраас холбогдох шалгалтуудыг хийгээд дүгнэлт гаргасан.

АН-ын тамгыг хууль ёсны дарга С.Эрдэнэд шилжүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан. Түр эрх эдэлж байсан нөхөрт байсан тамгыг хүчингүй болгож, шинээр АН-ын тамгыг хийлгэх эрхийг надад олгосон.

Энэ эрхийн дагуу холбогдох газраар шинэ тамга хийлгэснээр АН-ын хүчин төгөлдөр үйл ажиллагаа эхэлж байна. Өнөөдрөөс эхлээд АН хуучин төв байрандаа үйл ажиллагаагаа явуулна. Мөн шинэ тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтнууд Үндсэн дүрмийнхээ дагуу ажилдаа орж байгааг албан ёсоор мэдэгдье. 

Үндсэн дүрмээр Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороо гэдэг эрх бүхий хоёр байгууллага байгаа. Энэ хоёр байгууллага маань ажлаа хэвийн үргэлжлүүлнэ. Намын удирдлагын түвшинд Хэрэг эрхлэх газрын шинээр зохион байгуулж, даргаар нь А.Цэрэнбатыг томилсон. 

АН өнөөдрөөс эхлэн улс төрийн сөрөг хүчний идэвхтэй байр сууринд шилжин ажиллах болно. Мөн дараагийн Их хурлыг хуралдуулах, шинэ даргыг сонгох сунгааг зохион байгуулах санал боловсруулах ажлын хэсгийг гаргаж байгаа. 

УИХ-ын сонгууль явагдсанаас хойш 30 хоногийн дотор Үндсэн бодлогын хороо, 90 хоногийн дотор Их хурал хуралдах ёстой байсан. Энэ хугацаанууд бүгд хойшилсон. Дотоод үл ойлголцол, жижиг маргаан, зарим нэг этгээдийн дүрмийн бус үйл ажиллагаанаас шалтгаалаас АН-ыг хоёр хуваагдсан мэтээр ойлгож болохгүй. 

Би дүрмийн дагуу ажилласан. Сонгуулийн дараа Үндсэн дүрмийн хорооны хуралдаан болон намын Их хурлын товлоод дэд даргад эрхээ шилжүүлсэн. Харамсалтай нь дүрэм зөрчигдөөд хагас жил боллоо. Би АН-ын дарга хэвээр байгаа учраас үүрэг хариуцлагаа хүлээгээд ажлаа үргэлжлүүлж байна. Би зургаан сарын хугацаанд АН-ын ажилд оролцоогүй, тэвчээртэй, хүлээцтэй хүлээсэн, харсан. 

Олон телевизийн өр төлбөрийн асуудлыг дэд даргад үлдээсэн. Тэр нөхөр төлсөн гэж бодож байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын сурталчилгааны төлбөрийг, төлөх этгээдүүдтэй нь үлдээгээд явсан” гэлээ. 

Тэрээр үргэлжлүүлэн тамга хүлээн авсан Ц.Туваан даргын тухайд “Өнөөдөр улсын бүртгэл дээр С.Эрдэнэ намын дарга хэвээрээ байгаа. Дээд шүүхийн цахим бүртгэл дээр бүртгэсэн асуудал бол хууль бус ажиллагаа. Бид цахим мэдээллийн санд өөрчлөлт хийсэн этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцно. Манай намын дүрмэнд үүрэг гүйцэтгэгч гэсэн албан тушаал байдаггүй юм. Би удаа дараа сануулж хэлж байсан. Биечилж, утсаар харилцаж дүрэм зөрчигдөж байгааг сануулсан. Гэвч хүлээж аваагүй учраас эрх бүхий байгууллагад хандахаас өөр гарц үлдээгүй. Харлуулж, гүтгэх гэсэн асуудал өнөөдөр хэвийн болсон. Үнэхээр хууль зөрчсөн үйлдэл байдал нотлох баримттай гаргаж ирэх хэрэгтэй. 

Хоёрдугаарт, АН-ыг байргүй болгосон хүн нь намайг гээд байгаа. Намайг ажил авахад АН ямар ч байргүй болсон байсан. Хоёр байр байсан нь хоёулаа зарагдсан. Тиймээс арга буюу энэ байрыг сонгож, АН-ыг дөрвөн жил урсгал зардлаар нь байлгасан. Цаашид намын байрны асуудал шийдэгдэх хүртэл, энд үйл ажиллагаагаа явуулна. Хөөж туусан зүйл байхгүй. Гэнэт л нэг өдөр пижигнээд явчихсан. Гэтэл явж явж АН-ыг доромжилж байгаа юм шиг энэ намыг самарсан нөхрийн байранд очоод орчихсон байсан” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг чөлөөлж, Г.Батзоригийг томиллоо 

Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Ц.Төрхүүг чөлөөлж, түүний оронд Нийслэлийн ерөнхий архитекто

2024-11-12