Арын цэцэрлэг дэх АМТТАЙ ЯРИА

2020-12-27 949 0

-Залуу байхад хүүхнүүд намайг тоодоггүй байсан. Би их ширүүн харцтай болохоор таалагддаггүй байсан байх.
Цэрэгт байхад “Жа”-даа үхтлээ зодуулдаг л гоожуур байлаа. Ахлагч дуудахаар нь эргээд хартал муухай харлаа гээд зодуулах жишээтэй.
-Ид барилдаж байх үедээ хэвлэлээс их зугтдаг байв. Ялангуяа зурагчин ирж яваа харагдвал засуулын ардуур ороод нуугдчихна эсвэл буруу хараад зогсчихдог байв.

Миний залуугийн зураг тун цөөхөн дөө. Олон удаа зураг авхуулбал насны тоо гүйцнэ гэсэн хөгшчүүдийн үгэнд итгэдэг байсан хэрэг. Тэр нь ч зөв байж.

Тухайн үед биеэ тоож, оддын өвчинд өртсөн бол магадгүй хоёр түрүүлээд л миний амжилт зогсох байсан байх. Харин одоо бол камер харагдвал ярихыг л бодно, өөрийгөө магтахаас ч буцахгүй.
-“Аварга” сургуулийг анх байгуулахдаа олимпийн аварга төрүүлнэ гэж санаагүй. Булганаас Түвшинбаяр, Энхбат гэж хоёр хөөрхөн хүүг “Авзага”-ын Мэндбаяр дагуулж ирээд, шавь оруулсан. Төдөлгүй сургуулийн зааланд бэлтгэл хийдэг бөхчүүд маань нэг “босоо” хүүгийн тухай ярих болсон. Тэр нь дотуур байранд амьдардаг, ирээдүйн олимпийн аварга маань байж.
-Ёс суртахуун гэдэг хувиа хичээлгүй, бусдыг бодохоос л эхэлдэг юм шүү дээ.
-Хүнтэй зөв мэндэлж сурах нь бусдад хүндэтгэлтэй хандах харилцааны эхлэл болдог.

-Намайг хүн болгосон зүйл бол МОНГОЛ АХУЙ бас ХӨДӨЛМӨР. Ээж маань зуны цагт тууврын хонь хурдан хяргадгаараа алдартай байсан. Би долоон наснаасаа эхлэн ээждээ хонь барьж өгдөг болсон. Мөн аавтайгаа “Аварга тосон”-гийн байшингуудыг барьж байлаа. Ахтайгаа цагаан орны төмрөөр аргалын савар хийнэ. Ах бүрэг учраас би хийсэн савруудаа моринд ганзагалаад айлуудаар явж зарна. Нямбуугийн хүүхдүүдийн хийсэн савар чанартай гээд хүмүүс дуртай авдаг байлаа.
Арын цэцэрлэгт салхилж яваад таарсан аваргын ярианаас заримыг нь цухас дурьдлаа. Шавь нарынхаа тухай, бөх хүний ёс жудаг, нутаг ус гээд зөндөө л хууч хөөрөв.

Эрдэнэбалын Ирэхбаяр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Самандын хүү цөөрмийг далай, довцогийг толгод болгох шидтэй

Цаанаасаа төрчихсөн хүн үнэхээр л ондоо байдаг юм билээ. Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын ж

2025-08-05

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсн

2025-07-03

“The HU” хамтлагийн Увс аймагт тоглох тоглолтын VIP суудал 1 сая төгрөгийн үнэтэй

Монголын Хүннү рок урсгалыг дэлхийд таниулсан “The HU” хамтлаг анх удаа орон нутгийн үзэгчдэд зориул

2025-07-02