З.Баянсэлэнгийн шүүх хурал дахин хойшлогдов

2020-02-06 1575 0

Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон байсан ч дахин хойшиллоо.

Шүүх хуралдаанд гэрч, хохирогч болон хоёр шинжээчийг оролцуулах хүсэлтийг өмгөөлөгчдийн зүгээс гаргасан тул шүүх хуралдааныг ийнхүү хойшлуулж, 2020 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 09:00 цагт товложээ.

Хэргийг сануулбал, түүнийг нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шүүж байгаа. З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн шүүж байгаа юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хахууль өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр товлогдсон байсан ч улсын яллагч өвчтэй шалтгаанаар шүүх хуралдааныг өнөөдөр хүртэл хойшлуулаад байсан юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг чөлөөлж, Г.Батзоригийг томиллоо 

Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Ц.Төрхүүг чөлөөлж, түүний оронд Нийслэлийн ерөнхий архитекто

2024-11-12

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.

2024-11-12