Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлын хяналт шалгалтыг 51 эмнэлэгт хийжээ

2020-12-25 797 0

Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2020.12.24-ний 06:00 цагаас 2020.12.25-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 91,572 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 45 объектын 12,217 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙР: Улсын хэмжээнд 44 байранд 1866 хүн тусгаарлан ажиглаглалтад байна. 12 дугаар сарын 24-ний өдөр 4518 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусчээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН БЭЛЭН БАЙДАЛ: Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлын хяналт шалгалтыг 51 эмнэлэгт хийж, 49 зөрчил илрүүлэн 27 зөрчлийг газар дээр нь арилгуулав. Үүнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ зохион байгуулалттай холбоотой зөрчил, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис дутагдалтай, хүний нөөц хүрэлцээгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Мөн эмнэлгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах заавар зөрчсөн, аюултай хог хаягдлыг халдваргүйжүүлдэггүй зөрчил илэрчээ. Зөрчил гаргасан байгууллагуудад албан шаардлага, зөвлөмж өгсөн.

КОВИД-19-ИЙН ШИНЖИЛГЭЭ АВАХ ЦЭГИЙН ХЯНАЛТ: Шинжилгээ авах 35 цэгт 16543 иргэн шинжилгээ өгсөн байна.

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: 118 объектын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалын байдалд хяналт шалгалт хийж зөвлөмж өглөө.

Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-иудад 12 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар 220 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 8 тусгаарлан ажиглах байр, 37 түргэвчилсэн оношилгооны цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-аас 5697 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 5697 кг хогийг устгасанаас 1318.8 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 2656.1 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.

ХЯЗГААРЛАЛТ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагааг нь хориглож хязгаарласан 585 аж ахуйн нэгж байгууллагуудад шалгалт хийж 65 зөрчил илрүүлэн газар дээр нь арилгуулжээ.

Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 992 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын 496 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцлийг бүрдүүлсэн, 559 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 966 тээврийн хэрэгсэл, 972 жолооч, хилээр гарсан 1006 тээврийн хэрэгсэл, 961 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт  халдварын шинж тэмдэг илрээгүй байна.

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 28 аж ахуйн нэгжийн 678.6 тн бодис, бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлж,  57 тээврийн хэрэгсэлд хийгдсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавив.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 4455 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 294 улсын байцаагч хяналт тавьж, 9,150 (шинжилгээ өгсөн 3,890) иргэнд зөвлөгөө өгсөн.

Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр мал, мах тээвэрлэсэн 64 автомашин, 764 тн мидлинг, зохих зөвшөөрөлтэй 240.7 тн түүхий нүүрс нэвтэрсэн байна. Тавантолгой түлш ХХК 4010 тн түлш үйлдвэрлэж, 4623 тн түлш борлуулалтад гаргажээ.

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: Улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын харъяа 25 лабораторид 239 дээж шинжилгээнд ирж, 149 дээжийн шинжилгээний хариу гарчээ.

Эх сурвалж: МХЕГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18