А.Амбасэлмаа: ХСҮТ-ийн хоёр ажилтнаас эхний шинжилгээгээр халдвар илэрсэн, батлагдвал олон нийтэд зарлана

2020-12-25 580 0

Эрүүл мэндийн байгууллагууд эмч, ажилтнуудаа ПСР шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн  эмч, ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр хүнд коронавирус илэрчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Эхний 324 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнд халдвар гарсан. Тухайн сэжигтэй тохиолдол илэрсэн үед ПСР-аас гадна халдвартай хүнтэй хавьтсан эсэхийг судалдаг. Судалж байж халдвар авсан эсэхийг тогтооно. Үлдсэн 300 гаруй ажилтанд шинжилгээ хийх ажил үргэлжилж байна” гэв.

-Хавдар судлалын үндэсний төвд Covid-ийн халдвар илэрсэн учраас иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхгүй гээд үүдэндээ бичиг наасан байна. Тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн хоёр эмч халдвар авсан гэх мэдээлэл бий.  Үүнийг яагаад мэдээлсэнгүй вэ?

-Хавдрын үндэсний төв 600 гаруй ажилтантай. Эхний 324 хүнээс шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээнд урьдчилсан байдлаар халдвар илэрсэн. Тиймээс баталгаажих шинжилгээ хийгдэж байна. Тухайн хүн нь ямарваа нэгэн халдвартай хүнтэй сүүлийн 14 хоногийн хугацаанд уулзсан, ойрын хавьтал болсон уу гэдгийг өргөн хүрээтэй судалж байна. Халдвар батлагдвал олон нийтэд зарлана. Мөн тухайн тасгаар үйлчлүүлсэн иргэдээс шинжилгээ авч байна.

-БЗД-ийн иргэдийн давтан шинжилгээнээс халдвар илэрсэн үү?

-Хавьтлуудын гурав дахь давтан шинжилгээ хийгдэж байгаа.  Ойрын хавьтлыг бид дөрвөн удаа шинжилгээнд оруулж байна. Үүнээс гадна тухайн эмнэлгээр үйлчлүүлсэн 400 гаруй хүнийг олж түүврийн аргаар шинжилгээ авахад халдвар илрээгүй. Халдварын дэгдэлтийн нууц үеийн хугацааны дундаж үеэс урагш халдварын дэгдэлт бүртгэгдэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19