Такси үйлчилгээнд тавигдах тусгай шаардлага

2020-12-22 823 0

“Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт”-т хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталсан. Үүнд нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ багтаж буй.

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газартай гэрээ байгуулан ажиллаж байгаа такси үйлчилгээний 10 аж ахуй нэгж бий. Эдгээрийн 503 тээврийн хэрэгсэл такси үйлчилгээнд ажиллах юм.

Тэдгээр тээврийн хэрэгсэлд өглөө бүр такси үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж болон мэргэжлийн байгууллагууд ариутгал хийж үйлчилгээнд гаргах бөгөөд шугам замд автотээврийн хяналтын улсын байцаагч хяналт тавьж ажиллана.

Такси үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлага:

  1. Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2011, Такси үйлчилгээ, Ерөнхий шаардлага MNS 5122:2013 стандартын шаардлагуудыг хангасан байх;
  2. Үйлчилгээ эхлэхээс өмнө тээврийн хэрэгслийн гадна, дотор талыг угааж халдваргүйжүүлэх;
  3. Ажил эхлэхийн өмнө жолооч нарын биеийн халууныг хэмжиж, амны хаалт, нүүрний хаалт зүүлгэн, гарыг халдваргүйжүүлэх, халдварт өвчтэй хүн асарсан, хавьтал болсон талаарх асуумжийг авч, бүртгэх; 
  4. Таксины жолоочийн хэсгийг зорчигчдоос тусгаарлан хаалт /нийлэг хальсан материал ашиглаж болно/ хийж, зорчигчдыг зөвхөн арын суудалд суулгаж үйлчлэх;
  5. Зөвхөн амны хаалттай зорчигчид үйлчлэх бөгөөд суудлын дэргэд гар халдваргүйжүүлэх уусмалыг байрлуулсан байх; 
  6. Зорчигчийг буулгаж дараагийн зорчигч суулгахаас өмнө тээврийн хэрэгслийн цонхыг 5-10 минут онгойлгон агаар сэлгэлт хийх, хаалганы бариул, суудал зэрэг хүний гар хүрэх бүх эд зүйлсийн гадаргууг халдваргүйжүүлэх бодисын уусмалаар шүршиж арчсаны дараа дараагийн зорчигчийг суулгах; 
  7. Үйлчлүүлэгчийн төлбөр тооцоог карт, дансны дугаар ашиглан хийх, бэлэн мөнгөөр гүйлгээ хийхгүй байх, картыг пос машинаар уншуулсан тохиолдолд товчлуурыг тухай бүр халдваргүйжүүлэх уусмалаар арчих;
  8. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх санал зөвлөмжийг урд суудлын арын хэсэгт үйлчлүүлэгчдэд харагдахуйц ил тод байршуулах;
  9. Иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг бүртгэх “Бүртгэлийн цэг”-ийн QR кодыг qr.119.mn сайтыг ашиглан, зааврын дагуу зорчигчийн иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж бүртгэлжүүлэх шаардлагатай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламжийг гардуулав

Энэ жил нийслэлийн ЕБ-ын сургуулийн сурагчид математик, физик, биологи, хими, мэдээлэлзүй, газарзүйн

2025-08-08

Хүй долоо худагт болж буй наадамд 256 хүчит бөх зодоглож байна

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, "Их хурд-10" шигшмэл хурдан морьдын уралдаан, Монгол

2025-08-08

Шинэ хичээлийн жилийн бүтцээр өвлийн амралтыг нэг долоо хоногоор сунгажээ

Боловсролын Яамнаас 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг  танилцууллаа. Хичээлийн жил гурван улирл

2025-08-04