“Малчин” ХХК-ийн захирал Д.Чинзориг УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ

2020-02-05 3056 1

“Малчин шар” хэмээх нэрээрээ монгол түмэндээ танигдсан, малчид, хөдөлмөрчдөө эрчим хүчний хоёрдогч эх үүсвэр болох нар, салхины цахилгаан үүсгүүрээр хангах зорилготойгоор 1994 онд анх байгуулагдсан “Малчин” ХХК-ийн 26 жилийн ой энэ жил тохиож байна.  Монголын анхны нар салхины эрчим хүчээр хангагч хувийн компани эдүгээ хэдийнэ салбартаа тэргүүлж, өөрийн байр суурь, хэрэглэгчидтэй болсон билээ. Малчин гэр бүлээс төрсөн, малчдад хамгийн ойр хэрэглээг өөрийн зорилго үйл ажиллагаагаа болгосон тэрээр төрийн индрээс малчдыгаа төлөөлөхөөр энэ жил болох УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болжээ. Д.Чинзоригийн малчдын төлөө хийсэн бүтээснийг нь төр үнэлж, 1994 онд төрийн дээд “Алтан гадас” одон, малчиддаа зориулсан 26 жилийн хөдөлмөрийг нь үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ. Тэрээр Өмнөговь аймагт нэр дэвших бөгөөд энэ жилийн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн хүчтэй өрсөлдөгч байх болно гэж улстөрийн шинжээчид үзэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг чөлөөлж, Г.Батзоригийг томиллоо 

Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Ц.Төрхүүг чөлөөлж, түүний оронд Нийслэлийн ерөнхий архитекто

2024-11-12

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.

2024-11-12