Т.Доржханд: Ерөнхийлөгчийн сонгуулиар 16 мянган ухуулагч ажиллуулахад 8 тэрбум төгрөг зарцуулахаар байна

2020-12-17 866 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

Сонгуулийн зардлыг бууруулах чиглэлээр нэлээн олон заалт байсан ч зарим нь байхгүй болчихсон байна. 52.4 сонгуулийн зардлын тайланг ҮАГ-т өгдөг, зөрчил гаргасан бол дараагийн сонгуульд оролцохгүй байх гэсэн заалтыг байхгүй болгосон байна. Сонгуулийг хамгийн их зардалтай болгодог зүйл нь ухуулагч нар. Ухуулагчдыг аль болох бага түвшинд нь байх зохицуулалтыг хийх хэрэгтэй.

200 хүн тутамд нэг ухуулагч гэхээр сонгуулийн үеэр хамгийн багадаа 16 мянган ухуулагч ажиллуулахад 8 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Цалингийн доод хэмжээ 500 мянга.

Үзэл санаан дээрээ нэгдсэн, дэмжиж байгаа хүмүүс нь сайн дураараа ажилладаг тогтолцоонд шилжих хэрэгтэй. Мөнгөний сонгууль болгоод байгаа зүйлийг болиулах хэрэгтэй. Анх ажлын хэсгийн санал нь 800 хүнд нэг ухуулагч гэж оруулж ирсэн бол АН-ынхан 200 хүнд нэг ухуулагч болгосон байна. Тийм мөнгөтэй хүмүүс Ерөнхийлөгчид нэр дэвших гээд байгаа юм уу?

Блокчэйнийг ашиглая. Ямар ч зардалгүйгээр, нэг ёсондоо гар утсаараа санал өгөх боломж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Сонгуулийн зардлын тайлангаа өгөх заалтууд байгаа. Сонгууль их зардалтай болж байгаа дээр санал нэгтэй байгаа. Энэ ганцхан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар зохицуулагдахгүй, хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй. Нэр дэвшигчид өөрсдөөсөө их мөнгө гаргадаг байдлаас татгалзах хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэ

2025-12-17

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэл

2025-12-15

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2025-12-03