Франкфуртээс ирсэн 165 иргэнийг Намуун, Сүнжин гранд зочид буудалд тусгаарлажээ

2020-12-17 1164 0

УОК-ын шийдвэрээр Франкфурт – Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 165 иргэнийг татан авлаа.

ОМ-138 дугаартай энэ нислэг Буянт-Ухаа нисэх буудалд 11:05 цагт газардсан бөгөөд Буян-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын албанаас зорчигчдод эрүүл мэндийн хяналт, тандалт хийж халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн Намуун, Сүнжин гранд зочид буудалд тусгаарлан ажиглалтад шилжүүлсэн байна. Хилээр нэвтрүүлэх үед сэжигтэй тохиолдол илрээгүй аж.

Мөн УОК-ын шийдвэрээр Алтанбулаг авто замын боомтоор монгол жолоочтой олон улсын ачаа тээврийн 42 хэрэгслийг халдвар хамгааллын дэглэмийг мөрүүлэн нэвтрүүлж, жолооч нарт эрүүл мэндийн тандалт хийн хяналт тавин ажиллажээ.

Энэ сарын 16-ны өдөр Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 358 чингэлэг, вагон, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 325 чингэлэг, галт тэргэнд “Баяндэмбэрэл” компаниар халдваргүйтгэл хийлгүүлж, хяналт тавьжээ.

Түүнчлэн Буянт-Ухаа боомтоор нэвтэрсэн 109 ширхэг, 8492 кг карго ачаа тээшинд халдваргүйтгэл хийсэн байна.

Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын албанаас орон нутгийн нислэгээр зорчиж буй иргэдэд эрүүл мэндийн хяналт, тандалт хийж байгаа бөгөөд энэ сарын 01-17-ны байдлаар 18 онгоцоор 9 аймаг руу 1488 иргэн зорчжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнг

2026-07-22

Орон нутгийн зам ашигласны төлбөрийг ирэх сарын 1-ээс эхлэн 5000 төгрөг болгож нэмэгдүүлнэ

Орон нутгийн авто зам ашигласны төлбөрийг энэ оны наймдугаар сарын 1-ээс эхлэн  нэмэгдүүлэхээр б

2026-07-22

НӨАТ-ын сугалааны тохирлоос 5-30 сая төгрөгийн нэг азтан тодорчээ

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-ын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа. Энэ удаагийн

2026-07-22