Монгол улсын 367 иргэнийг авто замын боомтоор нэвтрүүлжээ

2020-02-05 2128 0

Шинэ төрлийн коронавирүсийн /2019-nCoV/ халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарсан. Мөн БНХАУ-ын талаас Монгол Улсын иргэдээ эх оронд нь авч ирэх ажлыг зохион байгуулж байгаа. 02-р сарын 01-ний өдөр Ухань хотоос иргэдээ авчирсан бол 02-р сарын 04-ний өдөр Эрээн хотод ажиллаж, амьдарч байсан иргэдээ хил нэвтрүүлэв.

Улсын онцгой комиссоос ирүүлсэн зөвшөөрлийн дагуу хоёр талын консулын газар, хил хяналтын байгууллагууд хамтран ажиллаж, 02-р сарын 04-ний өдөр зургаан автобусыг Эрээн хот руу илгээсэн ба Монгол Улсын 367 иргэн, үүнээс 53 хүүхдийг авто замын боомтоор нэвтрүүлжээ.

Монгол Улсын Шадар сайдын А/08, МХЕГ-ын даргын А/192 тоот тушаалын дагуу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба хилийн нэвтрэх цэгийн бэлэн байдлыг ханган өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигч бүрийн биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж, тодорхойлолтыг авч хяналт шалгалтыг чангатган ажиллалаа.

Хилийн нэвтрэх цэгт ажиллаж буй хяналтын байгууллагуудын албан хаагчид иж бүрэн хамгаалалтын хувцастай ажиллаж байгаа ба төмөр замын боомтоор Монгол Улсын иргэдийг нэвтрүүлэх ажил хуваарийн дагуу үргэлжилж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж. Иргэд IV улирл

2026-01-27

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15