Хөл хориог сулруулсан эхний өдөр цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага 2 дахин нэмэгджээ

2020-12-15 1406 0

Цагдаагийн байгууллагад ирсэн сүүлийн 24 цагийн мэдээллээр буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдөр 1534 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Энэ нь өмнөх өдрөөс хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Хоногийн хугацаанд зөрчлийн 647, гэмт хэргийн шинжтэй 54, хулгайлах 9, гэр бүлийн хүчирхийллийн 166 дуудлага ирсэн нь бүгд өмнөх өдрөөс даруй 2-2.6 дахин өссөн үзүүлэлт байна.

Арванхоёрдугаар сарын 14-ний өдөр согтуугаар машин жолоодсон 30, эрүүлжүүлэгдсэн 211 хүн байгаа бөгөөд хүний биед халдсан 44, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 92 дуудлага бүртгэгдсэн нь өмнөх өдрөөс даруй хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт байна.

Өчигдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй. Ингэснээр бүх төрлийн шар айраг, дарс худалдахыг зөвшөөрч, 34 чиглэлийн үйл ажиллагааг нээгээд байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07