А.Амаржаргал: Өчигдөр нийслэлийн гэр хорооллын цахилгааны ачаалал 18 хувиар нэмэгдсэн

2020-12-14 1577 1

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлснээр өчигдөр Монгол улсын Засгийн газар түүхэн шийдвэр гаргаж, нэр бүхий есөн чиглэлээс бусад ААН, иргэдийн дулаан, уур, цахилгааны төлбөрийг ирэх оны 7 дугаар сарын 01 хүртэл чөлөөлсөн. Цар тахлын үед иргэд, ААН-ээ дэмжсэн бодит дэмжлэг. Иргэд ч таатайгаар хүлээн авч, алга ташиж байна.

Гэхдээ чөлөөлөлтийн сургаар хэрэглэгчид “Үнэгүй юманд нугасгүй” хандаж байгаа нь эргээд ихээхэн хор уршиг дагуулж мэдэхээр байна. УБЦТС ТӨХК-ийн Хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга А.Амаржаргал “Өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт хэд хэдэн газар гэмтэл гарсан. Ачаалал хэтэрснээс болсон уу гэдгийг судалж байна. Гарсан гэмтлийг цаг алдалгүй засах арга хэмжээ авсан. Ачаалал ихсэх эсэх талаар судалгаа хийгдсэн.

Өчигдөр нийслэлийн гэр хорооллын цахилгааны ачаалал 18 хувиар нэмэгдсэн. Нисэх, Яармаг чиглэлд 54 хувийн, зуслан чиглэлд 31, Дэнжийн 1000, Долоон буудал 16 хувийн ачааллын өсөлт өгсөн байна.

Илүү хэрэглээ хийх хэрэггүй, мэдээж халаагуур залгаж болно. Гэхдээ түүнийгээ битгий хэтрүүлээч, залгах үедээ залгаад, салгах үедээ салгах хэрэгтэй.

18:00-22:00 цаг хүртэл чухал биш цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хэмнэхийг зөвлөж байна.  Хэмнэлт үүсгэхгүй бол төвийн бүсийн эрчим хүчний систем доголдох эрсдэлтэй” гэж ярьж байна.

Хэрэвзээ хэтийдсэн ачаалал ирж, нийслэл даяараа харанхуй нөмрөхөд хүрвэл ёстой л чөлөөлсөн биш гай болов гэгч болно. Тиймээс хэрэглэгч та ч гэсэн “эх оронч” сэтгэлээр хандан хэрэглээгээ зохицуулах нь таны хувь нэмэр юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10