Т.Төмөрбаатар: Ухань хотоос хоёр чингэлэг ачаа ирсэн, шинжилгээгээр халдвар илрээгүй

2020-02-04 2159 0

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар шинэ төрлийн коронавирүсийн халдвараас урьдчилэн сэргийлэх хүрээнд хэрхэн ажиллаж буй талаар мэдээлэл өглөө.

 -Өнгөрсөн хугацаанд хилийн мэргэжлийн хяналтын алба 64 сэжигтэй тохиолдол илрүүлсний 56 нь Буянт-Ухаа, тав нь Замын-Үүд, гурав нь Хавиргын боомт дээр гарсан.  Дээрх тохиолдлуудыг төвдөө ХӨСҮТ-д, орон нутагт харьяа эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэн тусгаарласан. Бүх тохиолдлоос шинэ коронавирүсийн халдвар илрээгүй.

Манай улсад БНХАУ-тай хиллэдэг 13 боомт байгаагийн 5 нь түр хаагдсан байгаа. Хязгаарлалт тогтоосон байгаа энэ үед зарим зөвшөөрөгдсөн боомтоор иргэдээ нэвтрүүлж байна. Өчигдөр гэхэд Гашуунсухайт боомтоор 141 иргэн орж ирснийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран шинж тэмдгийн хяналт хийсэн.

Одоогоор иргэдээс шинэ коронвирүсийн халдварын шинж тэмдэг илрээгүй.

Мөн иргэдийн тээшинд хяналт тавьж, боловсруулаагүй болон далайн гаралтай хүнсийг устгалд оруулж, зарим тохиолдолд буцаах арга хэмжээ авч байгаа. 

Өвчний голомт буюу Ухань хотоос хоёр чингэлэг ачаа ирснийг ариутгал, халдваргүйжүүлэлт хийн, шинжилгээ хийгээд халдвар илрээгүй учраас хилээр нэвтрүүлсэн. Түүнчлэн ДЭМБ-д хүсэлт тавьсны дагуу хоёрдугаар сарын 8-нд Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтод термокамер нийлүүлэгдэх гэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02