Нэг хүнээс халдвар илэрч, Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 888 боллоо

2020-12-08 1260 0

2020.12.07-нд нийт 27488 хүнд ПРС шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирус илэрчээ.

Сэлэнгэ аймагт шинээр нэг тохиолдол бүртгэгдэж, тус аймагт бүртгэгдсэн тохиолдлын тоо 204, Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 888 болж байна.

Мөн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Халдвар аваад эдгэсэн олон хүн байгаа. Эсрэг бие тогтоох шинжилгээнүүд хийгддэг. Зарим хүмүүст маш богино хугацаанд эсрэг бие үүсч байгаа.

Эдгэрээд гарсан хүнээс дахин халдвар авсан хүн байхгүй. Монгол Улс ДЭМБ, ОХУ-ын удирдамж, шинэ арга аргачлалаас суралцаж, стандарт эмчилгээ хийгдэж байгаа. Вирусын эсрэг эмчилгээ хийнэ, дархлаа дэмжих эмчилгээ хийж байгаа.

Хавьтлын шинжилгээ хийх ажил цаашид үргэлжилнэ.

Хавьтал, хавьтлын хавьтлуудыг илрүүлэх, шинжилгээ авах ажил нэгдүгээр сарыг дуустал, хоёрдугаар сар гартал үргэлжлэх болов уу.

Хавьтал болсон хүмүүсийг эхний 14 хоног хатуу хөл хорионд байлгаж, хянадаг. Хоёрдогч хавьтлуудаа дахиад 14 хоног хянана. Ойрын хавьтлын шинжилгээний хариу сөрөг гарахад эмнэлгээс гарахад нь дахин 14 хоног хянана. Энэ хяналтын хугацаа дууссан үед нь коронавирус илрээгүй бол эхний давалгааг хумиж чадлаа гэж үзнэ. Хавьтлаас өвчин гарахад дахиад хавьтлын тоо нэмэгдэж байдаг. Улсын хэмжээнд дэгдэлт болгохгүйн төлөө төр, ард иргэд маань бүгдээрээ хамтарч ажиллах шаардлагатай” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бү

2026-07-22