Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрэл”-ийн Эрдэнэбатыг суллах үүргийг шүүгчдэд өгсөн үү?

2020-12-07 1482 1

Нэг үе УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан “Эрэл”-ийн Эрдэнэбат нь дөрвөн жилийн өмнө буюу 2016 онд бусдаас их хэмжээний мөнгө залилсан болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож 2020 оны 8-р сарын 06-ны өдөр Хан-Уул Дүүргийн Эрүүгийн шүүхээс 7 жилийн хорих ял шийтгүүлсэн тухай өмнө мэдээлэгдэж байсан.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байгаа тэрээр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргасан юм байна. Уг шүүх хурал нь маргааш буюу 2020 оны 12-р сарын 08-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн Давж заалдах шатны шүүхэд товлогджээ.

Гэвч уг шүүх хурлыг угтан өнөөдөр “Монголчуудын нэгдсэн онлайн телевиз”/mnworld.tv/ гэсэн пэйж хуудсаар “Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга саяхан УДШ-ийн ерөнхий шүүгч Б.Ганзориг болон Нийслэлийн шүүхийн шүүгч нарыг дуудаж, “Эрэл”-ийн Эрдэнбатыг хэргийг мөрдөн байцаалтад буцааж, Эрдэнэбатыг батлан даалтаар суллах үүрэг өгчээ” гэх мэдээллийг нийтэлсэн байна. 

Өгсөн үүргийн дагуу УДШ-ийн ерөнхий шүүгч Б.Ганзориг нь Эрдэнэтийн хэргийг хөөцөлдөж байгаа ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн Сам.Отгонбаяр, өмгөөлөгч Х.Энхбат, Эрдэнэбатын өмгөөлөгч Отгонбат нар 2020 оны 11-р сард Цонжинболдогийн Морьтой хөшөөний хойно баригдаж байгаа Ерөнхийлөгчийн мэдлийн газарт уулзсан тухай ч мөн мэдээлсэн байна.

Эх сурвалж цааш нь, “Эрэл”-ийн Эрдэнэбат нь Хөгжлийн банк, Хаан банк, Хас банкинд нийтдээ 300 гаруй тэрбум төгрөгийн өртэй, өнөөдрийг хүртэл дээрх банкнуудаас авсан зээлээ төлөөгүй. Б.Эрдэнэбат нь ерөнхийлөгч Х.Баттулгыг анх 2004 онд өөрийн Эх Орон Намаас нэр дэвшүүлж улс төрд оруулсан хүн. Шударга бусын хонгилыг нураана, шүүхийг шударга болгоно, авилгагүй болгоно гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийг нь улс төрд хөтлөн оруулж ирсэн “Эрэл”-ийн Эрдэнэбатыг суллах үүргийг өөрийн томилдог Ерөнхий шүүгч, шүүгч нарт өгсөн нь шударга ёсонд нийцэх үү? 

Шүүхийн шийдвэрээр гарсан 20 тэрбумын хохирлоо төлөөгүй “Эрэл”-ийн Эрдэнэбат ийнхүү Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу удахгүй суллагдахаар боллоо… хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: mnworld.tv

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15