“The Hu” хамтлагийн шинэ дуу нэг сая хандалт авчээ

2020-12-07 974 0

“The Hu” хамтлагийн шинэ уран бүтээл өнгөрөгч баасан гарагт “Youtube” дээр цацагдсан. Тэдний энэ удаагийн “Sad But True” дуу нэг сая хандалт авчээ. Учир нь алдарт “Металлика” хамтлагийн 1992 онд анх гаргасан “Sad but True” буюу “Гунигтай ч үнэн” дууг өөрсдийн өвөрмөц хувилбараар, монгол хэлээр дуулсан нь рок хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж байна.

Дууны клипэнд хүний шунал хүсэл, байгаль эхийн сүрдэм хүчирхэг байдал агаад алтнаас үнэтэй амьдрал, усны үнэ цэнэ зэрэг олон агуулга багтжээ. “The Hu” хамтлагийн шинэ уран бүтээл нь одоогоор ямар цомогт орох нь тодорхойгүй байна.

Ирэх 2021 онд “The Hu” хамтлагийнхан рок хөгжмийн домог “Металлика” хамтлагийн ковер дуутай тоглолт хийхээр төлөвлөж байгаа сурагтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Төмөр хүн” Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил “Геннисийн дээд амжилт”-ын батламж гардлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн хамгийн ахмад бөх болох Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил энэ сарын барилда

2026-01-27

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шагналын санг 727  сая ам.доллароор баталжээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны зөвлөл 2026 оны дэлхийн аваргын тэмцээний  шагналын санг 727  с

2025-12-24

Жан Хо Ги: Монголын өвөл зуны улирлаасаа ч үзэсгэлэнтэй болохыг удахгүй дэлхийн хүмүүс мэдэх болно

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” төслийн багийн төлөөллийг Төрийн ордонд хү

2025-12-10