Эхнэрээрээ гоёх дуртай эрчүүд

2020-12-06 1223 0

Цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаггүй хойно “Адгийн тэнэг авгайгаа магтана“ гэх үг аль хэдийн халагдаж, энэ биеэ эхнэрээрээ чимэх мода дэлгэрээд удаж байна. Урлагийнхан ч энэ модаг дагаж, эр биеэ төдийгүй уран бүтээлээ эхнэрээрээ чимдэг болсон. Дуучин Заяаг нэвтрүүлэгч Одзаяагийн нөхөр гэдгийг бид мэднэ.

Тэгвэл тэрээр “Зөрүүдхэн минь“ дуу­ныхаа клипэнд эхнэрээ тоглуулан “Эхнэр маань зөрүүд хүн л дээ. Тийм болохоор өхөөрдөөд “Зөрүүд­хэн минь” гэж дуугаа нэрлэсэн” хэмээн тайлбар хийж байв.

Мөн “Яг түүн шиг-3“ шоуны ялагч Накигийн “Wonder” нэртэй дууг хэлж болох нь. Тэрээр мөн л клипэндээ эхнэрээ “тоглуул­жээ”. Тэд Азийн орнуудаар хамт­даа аялсан зураглалаа ашиг­ласан нь түүний клипний онцлог байсан.

Наки буюу Нацагдорж МУГЖ Ариунаа, Сарантуяа, Төрийн соёрхолт Болд болон Ука, Цэлмүүн, Хишигдалай, “Камертон”, “Гурван охин” зэрэг олон хамтлаг дуучдын уран бүтээл дээр ажилласан хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03