Дуучин Анугийн өвөрмөц мэндчилгээ

2020-12-06 1171 0

Солонгын долоон өнгөтэй хувцас өмсөж, солонгын долоон өнгөөр нүүр нүдээ будаж явсан түүнийг өнөөдөр ч хүмүүс “Гала”-ийн Ану гэж ярьдаг. Энэ олон жилийн хугацаанд моданаас гаралгүй, цаг үргэлж олны анхаарлыг татаж байдаг нь түүний бас нэг давуу тал. Уран бүтээлч хүнд байх ёстой хоюор зан.

Эх хүн болохдоо ч тэрээр “Өөрөө тээж төрүүлээгүй, тээгч эх хөлсөлсөн” зэргээр дуулиан тарьж байлаа. Харин өдгөө тэрээр таван охины ээж болоод байгаа. Энэ сарын зургаанд түүний ханийн төрсөн өдөр тохиожээ.

Тэрээр нөхөртөө “Ханьдаа, хайртай залуудаа, хамгийн сайн найздаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Эмэгтэй хүнийг хайрлах, хүндлэх ухаан чамд минь хязгаар­гүй ихээр оршиж, ундарч байдаг болохоор энэ олон хөөрхөн охидыг хайр­луулахаар,халамжлуулахаар, хамгаалуулахаар бидэнд илгээсэн гэдэгт итгэдэг. Чи минь бидний бүх зүйл юм. Ирээдүйд гэрэлтэх олон сайхан дурсамжийг бүтээхээр гараа чанга атгаад хамтдаа алхая“ хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэндчилгээ дэвшүүлжээ.

Нээрээ л зургаан хөөрхөн охины дунд цэцгэнд төөрсөн эрвээхий мэт байдаг байх, түүний нөхөр. Гэр бүлд нь аз жаргал хүсье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улс тунхагласны түүхт 100 жилийн ойн барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай гардана

Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож бай

2024-11-22

“Талын түмэн адуу” фестиваль энэ сарын 21-нд болно

Хэнтий аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Талын түмэн

2024-11-13

Дархан аварга А.Сүхбатыг нэг сая төгрөгөөр торгожээ

УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбат хоёр машин, арав гаруй хүний хамтаар Увс аймгийн Өндөрхан

2024-11-07