НОК: Хөл хориог сунгах эсэх саналаа УОК-т урьдчилсан байдлаар хүргүүлнэ

2020-12-06 1051 0

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээллээ.

НОК-ийн шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар “Нийслэлийн дүүргүүдэд тандалт судалгаа хийх зорилгоор шинжилгээний цэгүүдийг байгуулан ажиллаж байна. Шинжилгээ хийсэн хугацаанд халдвартай тохиолдол илрээгүй байна.

УОК-оос өгсөн үүрэг чиглэлийн дагуу 12 сарын 11-ний өдрөөс хойш бүх нийтийн бэлэн байдлыг үргэлжлүүлэн сунгах эсэх, ААН-ийн үйл ажиллагааг хэсэгчлэн нээх эсэхтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын шуурхай штаб болон холбогдох мэргэжлийн багийн хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна.

Эхний ээлжид үйл ажиллагааг нь нээх ААН-ийн тооцоо судалгаа, саналыг судалж, мөрдөх түр зааврыг боловсруулж байна. Маргааш буюу 12 сарын 7-ны өдөр УОК-т урьдчилсан байдлаар саналаа хүргүүлнэ” гэлээ. 

Мөн нийслэлд батлагдсан тохиолдол бүртгэгдэх үед ойрын хавьтлуудын зураглалыг гаргаж, холбогдох ажлыг хийж байгаа аж. Тухайлбал, И-март компанийн 385, Баянзүрх захын 336 ажилтнаас тандалтын зорилгоор шинжилгээ авсан байна. Хариу нь одоогоор гараагүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10