“Ус Ундаа” гэсэн бичигтэй машин ашиглан архи, пиво худалдаж байжээ

2020-12-05 1074 0

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаа энэ үед архи, согтууруулах ундаа худалдан борлуулахын хориглоод байгаа ч нууцаар зарах тохиолдол гарсаар байна. Тухайлбал, хорио цээрийн дэглэм зөрчиж борлуулалтын тээврийн хэрэгсэл ашиглаж согтууруулах ундаа зарж байсан зөрчлийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.

Хэргийн талаар тодруулбал, Баянгол дүүргийн гуравдугаар хороо Нарны хорооллын байрны гадаа иргэн Х нь “Ус Ундаа” гэсэн бичигтэй борлуулалтын тээврийн хэрэгслийг ашиглан цахим сүлжээгээр архи, согтууруулах ундааг, хорио цээрийн дэглэм зөрчиж, нууцаар тээвэрлэн худалдан борлуулсан нь тогтоогдсон байна.

Иймд зөрчлийн тэмдэглэл үйлдэн, тээврийн хэрэгслийг нь журамлаж, тус цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10