70.000 өрхөөс тус бүр нэг иргэнийг “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулна

2020-12-04 881 0

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70.000 орчим өрхийг сонгож, өрх тус бүрээс нэг  иргэнийг  “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулахаар боллоо.

Өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн.

Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг нь эрсдэл өндөртэй болон бусад хорооноос тандалт хийх зорилгоор хамруулна.

Дүүргийн онцгой комиссоос хороо, дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй  хамтран шинжилгээнд хамрагдах өрх, иргэнийг сонгох, цаг товлох, хариу илгээх үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Тиймээс тус шинжилгээнд хамрагдах иргэдийн цаг, байршлыг тухайн хороо, өрхийн эрүүл мэндийн төвөөс урьдчилан товлож мэдэгдэх тул зөвхөн сонгогдсон өрхийн иргэн хамрагдах болохыг анхаарна уу.

Мөн орон нутгийн иргэд болон сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд энэ хугацаанд дээрх цэгүүдэд очиж бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдварын эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гүнжийн нуур орчимд 280 хүүхдийн суудалт

2026-04-20

“Хатант интернэшнл” баг Алтан цом, 500 сая төгрөгийн эзэн болов

Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цомын төлөөх цуврал барилдаан амжилттай болж өндөрлөлөө.

2026-04-20

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16