Л.Энхболд “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар томилогдох уу?

2020-12-03 789 0

Өмнөх парламентад ЖДҮХС-аас зээл авсан хэрэгт 16 гишүүн холбогдсон ч дөрөвт нь л эрүүгийн хэрэг үүсгэсэн. Улсад өч төчнөөн тэрбум төгрөгийн хохирол учруулсан УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг 40-хөн сая төгрөгөөр торгож,  бусад гишүүддээ боломж олгож УИХ-ын гишүүн асан, ХХАА-н сайд асан Б.Батзоригийг бас л торгох ялаар шийтгэсэн болоод толгойг нь илээд өнгөрсөн. Ингэж Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарт шүүхээс ял оноосон бол Л.Энхболдын хэргийг өнөөг хүртэл АТГ-т шалгасаар буй.

Гэтэл МАН-ын удирдлагууд урдаа барьдаг төрийн өмчит цөөхөн компанийн нэг “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар Л.Энхболдыг томилох тухай ярьж эхэлжээ.  Өнгөрсөн долоо хоногт тус компанийн удирдлагын багт бүтцийн өөрчлөлт хийсэн байна. Ингэснээр дэд захирлын таван орон тоог гурав болгон цөөлжээ. Үүнтэй холбоотойгоор өмнө нь байсан дэд захирлуудыг сольж, шинэ хүмүүс томилох асуудал яригдаж эхэлсэн аж. 

Л.Энхболдыг гурван ч удаа ЖДҮХС-аас зээл авч, бусдад төлөх өрөө барагдуулсан болохыг УИХ-ын чуулганы танхимд Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан баримттайгаар хэлж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлж өгөхийг хүсч байсан.

Гэвч идэж уухдаа итгэл зүтгэл нэгтэй МАН-ынхан Л.Энхболдыг чөлөөлөх шаардлагагүй хэмээн олонхийн саналаар авч үлдэж байсан. Гэлээ гээд түүний хийсэн хэрэг цайрахгүй. АТГ болон Улсын мөрдөн байцаах газраас шалгаж тогтоогоод өдгөө түүнд зөвхөн шүүхээс ял оноохыг хүлээж буй билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг чөлөөлж, Г.Батзоригийг томиллоо 

Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Ц.Төрхүүг чөлөөлж, түүний оронд Нийслэлийн ерөнхий архитекто

2024-11-12