У.Хүрэлсүх: Үнэндээ мөнгө байхгүй, эсвэл ард түмнээ хуурч цаасан мөнгө хэвлэх юм уу?

2020-12-02 724 0

Засгийн газрын хуралдааны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ. Тэрээр “Цар тахлын үед хүмүүсийн амьдрал хүнд байна. ААН-үүд хорионд ороод зогсож байна. Түлшний асуудал хүнд байна. Айл өрхүүд өдөр бүр гал түлж байна. Бид түлшээр хангах зайлшгүй шаардлага байгаа. Улаанбаатрын хэмжээнд 220 гаруй мянган өрх байгаа. Үүн дээр хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд айлын хашаанд гэр бариад амьдардаг. Бас орон нутгаас ирсэн иргэд ч өвөлждөг.

Ингээд 240-250 мянган өрх гэрт гал тулж амьдарч байна. Иймээс бид ард иргэдийнхээ амьдралд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлье гээд сайжруулсан түлшээ 50 хувиар хямдруулж зарахаар боллоо. Ирэх жилийн дөрвөн сарын 1 хүртэл үргэлжилнэ. Энэ их хямдхан түлш ш дээ. Өмнө нь Налайхын нүүрсийг 180-220 мянгаар авдаг байсан.

Улсын үйлдвэр барьсан учраас бид үнийг барьж нэг тонын 150 мянгаар тогтоосон байгаа. Энэ хөдлөхгүй хатуу үнэ. Харин цар тахлын энэ үед хямдруулж байна. Иргэд маань ядаж түлшээ хямд аваасай гэж хүсч байна. Бидний хийж чадах зүйл энэ л байна.

Мөнгө төгрөг байдагсан бол ард иргэд, үр хүүхэд, өвгөд хөгшиддөө засгийн газраас харамлах зүйл байхгүй. Харамсалтай нь бидний боломж нөхцөл хязгаарлагдмал байгаа. Сайн сайхан зүйл ярьж болно. Тэдэн сая, эдэн саяыг өг л гэнэ. Үнэндээ тийм мөнгө байхгүй. Эсвэл ард түмнээ хуурч цаасан мөнгө хэвлэх юм уу.

2012-2016 онд найман их наяд төгрөгний цаасан мөнгө хэвлэж зах зээлд гаргасан. Түүнээс болж бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Цаасан мөнгө хэвлэж гүйлгээнд гаргаж болохгүй. Энэ ард түмний амьдралыг дэмжиж тэтгээд байгаа асуудал биш маргааш нь талх, мах, цахилгаан дулааны үнэ нь овойж оцойтлоо өснө.

Энэ хамгаалалт биш. Улсын эдийн засаг, ард түмнээ хорлож байгаатай адил. Тийм учраас бид бодит зүйл дээр арга хэмжээ авах нь зүйтэй” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15