Д.Сумъяабазар: 10 хоног тэвчье, дараа нь архи, дарс уух хугацаа хангалттай байгаа

2020-12-01 1376 0

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар бага градустай согтууруулах ундаа худалдах асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Согтууруулах ундаа худалдаж эхлэх асуудал сайд нарын дунд, Засгийн газар дээр яригдсан. Гэтэл Хотын даргатай холбоотой шийдвэр гарсан юм шиг иргэдийн дунд яригдаад байгаа.

Согтууруулах ундаа худалдаагүй үед бүх төрлийн гэмт хэрэг 53 хувиар буурсан. Зохистой хэрэглээг ойлгоод, хэрэглээд явж байгаа хүмүүс байгаа. Тэр хүмүүс маань шийдвэр гарахыг хүлээж байгааг маш сайн ойлгож байна. Аливаа асуудлыг том зураглалаар нь харж, эрсдэлийг тооцох хэрэгтэй.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг хэвээр хэрэгжиж байгаа учраас архи, дарстай холбоотой шийдвэр гарах нь өөрөө эрсдэл.

Цар тахлын хөл хорионд байгаа гэдгээ иргэд сайн ухамсарлах хэрэгтэй. Согтсон үед анхаарал сулардаг, үүнээс болж өөрийгөө вирусээс хамгаалж чадахгүй, согтуурсан үедээ хаагуур явснаа хэлж чадахгүй зэрэг сөрөг нөлөө их.

Энэ 10 хоногийн хугацаанд тэвчихийг хүсч байна. Дараа нь архи, дарс уух хугацаа хангалттай байгаа” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02

“Хүүхдийн төлөө ЗА бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ням гарагт цахимаар хуралджээ. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөв

2026-06-02

В.Зеленский Оросын холбоотнуудад ялалтын баярын жагсаалд оролцохгүй байхыг анхааруулжээ

Маргааш аугаа их ялалтын баярын өдөр. Москва хотын төв Улаан талбайд ялалтын баярын сүрт жагсаал бол

2026-05-08