Д.Нямхүү захирал аа, хэн ч таныг албадаагүй…

2020-12-01 2283 4

Будаач будаач гэхээр сахлаа будав гэж нэг үг бий. Энэ хэлцийн утгыг монгол хэлний их тайлбар тольд магтахад онгирон хэтрүүлэх гэсэн санаа” гэж тайлбарласан байдаг. Сүүлийн үест ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн хэлж буй үг, хандлага эрхгүй энэ үгийг санагдуулж байна.

Нэгэн үе иргэдийн дийлэнх нь таныг “Ардын баатар”-аар өргөмжилж, алга ташиж байсан нь үнэн. Одоотой харьцуулахад тэр үе тайван  цаг байж. Харин өдгөө Монгол Улс ковид-19-ийн халдварыг дотооддоо алдаж, бараг хагас мянган хүн халдвар авчихаад байна.

Мэдээж үүнийг дагаад таны болон эмнэлгийн эмч, ажилчдын ачаалал тэр хэрээр нэмэгдэж байгаа. Хүн л болсон хойно ядарч бас заримдаа халширч таарна. Гэхдээ таны харилцаа, хандлага үнэлэмжийг тань унагаж эхэлж байна. Өмнө нь иргэд таны мэдээллийг сонсох гэж хүлээдэг байсан бол одоо “Зовлон тоочихоо больчихооч” гэж хүсэж байна. Ажлаа мэддэг хүн шиг часхийсэн мэдээлэл өгчихөж байгаач гэж хүсэж байна.

Хэдий эмч, сувилагчид халдвар авах эрсдэл хамгийн өндөр, эрсдэлт бүлгийн тоонд орж байсан ч дотооддоо халдвар хамгааллын дэглэмээ ягштал барьж чадсан уу, ковидоор өвчилсөн хүнд ямар урхаг үлдэх вэ гээд иргэдийн мэдэхийг хүссэн олон зүйл байна. Харин та зовлон л тоочих.

Хүн мэдэхгүйгээсээ болж алддаг. Асуудалд шинжлэх ухаанчаар хандан, мэдээллийг цэгцтэй өгч, энэ өвчний хор урхагийг таниулж чадвал ойрын болон дам хавьтал гэгдэх иргэд муур хулгана болж тоглохгүй л болов уу?

Өнөөдрийн ЭМЯ-ы ээлжит мэдээллийн цагаар л гэхэд та иргэд шинжилгээний хариугаа авч чадахгүй байгаагийн шалтгааныг “Гаргацгүй бичсэнээс” гэж тайлбарлаж сууна, мөн арга ядсан тайлбар аа! Таны яриаг зарим хүн иргэн өөрөө бичиж байгаа мэтээр хүлээн авч байна, ойлгомжгүй ярьсных байх. Шинжилгээ авч буй мэргэжилтнүүд үйлчлүүлэгчийн мэдээллийг гаргацтай бичих, хариуцлага өндөртэй байх гэдгийг мэддэг баймаар, үгүйдээ чиглэл авсан л баймаар юм.

Шуудхан хэлэхэд, хэн ч таныг ХӨСҮТ-ийн захирлаар ажилла гэж албадаагүй. Таны оронд хэн ч байсан тус төвийг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллах л байсан. Ямар ч байгууллагад ачааны хүнд нь жирийн ажилчдын нуруун дээр байдгийг бид мэднэ. Үлгэрт үүрэхийг нь чи үүр, аахилахыг нь би аахилъя гэж гардаг шиг…

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • хамгийн гол нь ковидоор өвдвөл ямар хор уршиг эрүүл мэндэд ямар үлдэц үлдэх үүнийг мэдэж авах чухалшд санал нийлж бна өөрсдийн буруугаас болж дотооддоо алдсаншүү

  • Яахав дээ.Ажилдаа ядраад…давчдаал биз! Тэглээ гээд хийж байгаа ажлыг өөр нэгэн хийж чадна ч гэх шиг илүү үг хэрэггүй биз!!Зөвлөлгөөг чинь хүлээн авна биз! Бурмаар бус урмаар тэтэг!!!

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18