Итали нэг саяас дээш халдварын тохиолдолтой дэлхийн 10 дахь улс болов

2020-11-12 1296 0

Итали улс нэг саяас дээш халдварын тохиолдолтой дэлхийн 10 дахь улс болов. Коронавирусийн цар тахалд Европ тивээс хамгийн анх нэрвэгдэж байсан Итали улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол өчигдөр нэг саяын босгыг давсан байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Итали улсад 32961 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол нь 1.028 саяд хүрснийг өчигдөр эрүүл мэндийн яам нь мэдээлжээ. Цар тахал эхэлсэн цагаас хойш Итали улсад 42 953 өвчтөн нас баржээ. Халдвар авсан хүний тоог нас барсантай нь харьцуулбал 4.18 хувь байгаа нь Европтоо хамгийн өндөр үзүүлэлт юм. Харьцуулбал АНУ-д энэ харьцаа 2.33 хувь байна.

Хамгийн олон халдварын тохиолдолтой 10 улс дэлхий даяар нийт бүртгэгдсэн тохиолдлын гуравны хоёр орчмыг бүрдүүлж байна.

Эдгээр улсуудыг нэрлэвэл:

-АНУ 10 сая
-Энэтхэг 8.6 сая
-Бразил 5.6 сая
-Франц 1.9 сая
-Орос 1.8 сая
-Испани 1.4 сая
-Аргентин 1.27 сая
-Их Британи 1.26 сая
-Колумби 1.16 сая
-Итали 1.02 сая тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02

“Хүүхдийн төлөө ЗА бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ням гарагт цахимаар хуралджээ. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөв

2026-06-02

В.Зеленский Оросын холбоотнуудад ялалтын баярын жагсаалд оролцохгүй байхыг анхааруулжээ

Маргааш аугаа их ялалтын баярын өдөр. Москва хотын төв Улаан талбайд ялалтын баярын сүрт жагсаал бол

2026-05-08