Увс аймагт энэ сарын 14-ийг хүртэл хөл хорио тогтоолоо

2020-11-11 1360 0

Увс аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тус аймгийн хэмжээнд 2020 оны 11-р сарын 14-ийг хүртэл сургууль цэцэрлэг, коллеж, их дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо.

Түүнчлэн олон нийтийг хамарсан бүх төрлийн үйл ажиллагаа, сургалт семинар, хурал зөвлөгөөн болон барааны зах, бар, караоке, PC тоглоомын газруудыг түр хугацаанд хаах шийдвэрийг гаргасан байна.

Мөн шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байхыг анхаарууллаа.

Коронавирусийн халдвар илэрсэн олон улсын ачаа тээврийн жолооч эхнэрийн хамт энэ сарын 08-нд UB паласт дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн “Хархан нүдэн” тоглолтыг үзсэн юм. Дуучин Д.Дэмбэрэлнямбуу нь Увс аймгийн Тэс сумынх бөгөөд нутаг нэгтнүүд нь мөн адил нийслэл хотод ирж тоглолт үзсэн гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: Увс аймгийн Онцгой комисс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10